“Харилцан суралцах арга зүй” сэдэвт сургалт боллоо.
“Харилцан суралцах арга зүй” сэдэвт сургалт боллоо.
Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсээс 14 сумдын Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэргэжилтнүүд болон Халхгол сумын төсөвт байгууллагын төлөөллүүд оролцсон нийт 25 хүнийг хамруулсан сургалт тус суманд боллоо.
Сургалтын нээлтэд Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Х.Бат-Эрдэнэ, Халхгол сумын ИТХ-ын дарга Ц.Насанхүү мөн Засаг дарга Х.Хүрэл-Эрдэнэ болон нар оролцож сургалтыг үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Сургалтыг Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Дамдинцоо, Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газрын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн мэргэжилтэн Д.Гантогтох нар удирдан зохион байгууллаа.
Энэхүү сургалтын зорилго нь: Ижил түвшний байгууллага, мэргэжилтнүүд өөрийн сайн туршлагаа бусдад түгээн дэлгэрүүлэх, үр дүнд суурилан харилцан суралцаж, хамтран ажиллагчдын дунд талархалтай, харилцан хүндэтгэсэн харилцаа, хандлагыг төлөвшүүлэхэд оршино.
Мэдээ оруулсан: 2019-05-23 18:12:52