“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” ЧИГЛЭЛЭЭР ЯЛАЛТ БАГИЙН ИРГЭДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
“ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ” ЧИГЛЭЛЭЭР ЯЛАЛТ БАГИЙН ИРГЭДЭД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Тус сумын Засаг даргаар ахлуулсан Хамтарсан баг “ЖАЙКА” олон улсын байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Хүүхэд хамгааллын тогтоолцоог бэхжүүлэх нь” төсөлд хамрагдсантай холбогдуулан сар бүр иргэдэд болон төрийн албан хаагчдад “Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх”, “Хамтарсан багийн үйл ажиллагаа”-г сурталчилах зорилгоор түгээн дэлгэрүүлэх сургалт-нөлөөллийн арга хэмжээг тогтмол зохион байгуулж хэвшээд байна.
2019 оны 05-р сарын уулзалтын арга хэмжээг сумын төвөөс 60 км зайтай Ялалт багт 2019 оны 05-р сарын 21-ний өдөр хүрэлцэн очиж зохион байгууллаа.
Дээрх арга хэмжээний хүрээнд Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай, Зөрчлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиудын талаар мэдээлэл хийж, шторк үзүүлэн Хамтарсан багийн үйл ажиллагааг сурталчилан ажиллалаа.
Уулзалтын арга хэмжээнд Ялалт багийн 20 иргэн хамрагдлаа.
ХАЛХГОЛ СУМЫН ХАМТАРСАН БАГ
Мэдээ оруулсан: 2019-05-22 16:55:55