МУ-ын спортын мастер У.Ваня агсаны нэрэмжит тэмцээн 4-р сарын 27/28 нд Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдлаа
МУ-ын спортын мастер У.Ваня агсаны нэрэмжит тэмцээн 4-р сарын 27/28 нд Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдлаа. Тэмцээнд Халхгол сумын үе үеийн төгсөгчдийн эрэгтэй 11, эмэгтэй 13 багийн 220 гаруй тамирчид оролцож, "Шилжин явах цом", 11 багц медалийн төлөө хурд, хүч, авхаалж санаагаа сорилоо.
Эрэгтэйчүүдийн "Ахмад"-ын төрөлд:
Амарбаясгалан багштай 1987 оны төгсөгчид "Алтан медаль",
ахмадуудын баг "Мөнгөн медаль",
Ц.Галя багштай 1993 оны төгсөгчид "Хүрэл медаль".
Эмэгтэйчүүдийн "Ахмад"-ын төрөлд:
Д.Цэдэнбат багштай 1995 оны төгсөгчид "Алтан медаль",
Г.Цэдсүрэн багштай 1992 оны төгсөгчид "Мөнгөн медаль",
Н.Хишигдэлгэр багштай 1992 оны төгсөгчид "Хүрэл медаль"-ийг тус тус хүртэж, багийн дүнгээр 1992 оны төгсөгчид "Шилжин явах" цомыг тус тус хүртлээ.
Тэмцээний "Дунд үе"-ийн эрэгтэйчүүдийн төрөлд:
Г.Байгалмаа багштай 2016 оны төгсөгчид "Алтан медаль",
Ц.Алтанзул багштай 2017 оны төгсөгчид "Мөнгөн медаль",
Ц.Алтанзул багштай 2010 оны төгсөгчид "Хүрэл медаль",
Эмэгтэйчүүдийн төрөлд:
Б.Наранчимэг багштай 2013 оны төгсөгчид "Алтан медаль",
А.Ганзориг багштай 2012 оны төгсөгчид "Мөнгөн медаль"-ийг тус тус хүртсэн.
Мөн энэ тэмцээний үеэр доорх тусгай шагналуудыг олгосон үүнд:
-Шилдэг холбогч эрэгтэй, эмэгтэй:
Ө.Энхжаргал /1985 оны төгсөгч/
Т.Ганчимэг /1995 төгсөгч /
Шилдэг довтлогч, эрэгтэй, эмэгтэй:
Ч.Басхүү /2016 төгсөгч /, Э.Мөнхчимэг /2013 төгсөгч /
Тэгш тоглогч эрэгтэй , эмэгтэй:
Ч.Батмөнх /1988 төгсөгч /, Д.Урансүх /1987 төгсөгч /
Хамгийн ахмад тоглогч эрэгтэй, эмэгтэй:
Д.Ганбаатар,
Ц.Галя багш
Хамгийн залуу тоглогч эрэгтэй, эмэгтэй:
А.Содбаяр /2017 төгсөгч /, С.Мөнхжин /2012 төгсөгч /
Алтан балиашиг: М.Ариунжаргал /1991 төгсөгч / тус тус шалгарлаа.
х
Мэдээ оруулсан: 2019-05-02 13:14:21