ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ХАЛХГОЛ СУМ
ЗАРЛАЛ
ЦАХИМ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

 

Аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсээс нийт сумдын ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн тасгийн албан хаагчидтай цахим хурал зохион байгууллаа

Энэхүү цахим хурлын хүрээнд Төрийн сангийн үйл ажиллагааны дотоод хяналтаар илэрч буй зөрчил, анхаарах асуудал, төрийн сангийн үйл ажиллагаа, программ хангамжын ашиглалт, анхаарах асуудал, Орон нутгийн төсвийн гүйцэтгэлийн мэдээ, нягтлан бодох бүртгэлийн улсын үзлэг, аж ахуйн нэгж байгууллагын санхүүгийн тайлан, орон нутгийн хөгжлийн сангийн мэдээллийн системийн ашиглалтыг сайжруулах, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл арга хэмжээний саналыг боловсруулахад анхаарах асуудал зэрэг сэдвүүдийн хүрээнд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч, мэдээлэл солилцлоо.

Мөн сумдууд өөрийн үнэлгээний улирлын тайланг илгээх, шинээр сумын санхүүгийн албанд дарга болон мэргэжилтэнээр ажиллаж буй ажилтаныг аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэст дадлагажуулан ажиллуулах талаар чиглэл өгөв.

ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

 

Мэдээ оруулсан: 2019-04-04 14:43:00