ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ХАЛХГОЛ СУМ
ЗАРЛАЛ
ДОРНОД АЙМГИЙН ХАЛХГОЛ СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 2017 – 2020 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

 

 

Ñóìûí Èðãýäèéí Төлөөлөгчдийн Õóðëûí 

2017 оны 4-р хуралдааны   21  äүãээð

òîãòîîëûí õàâñðàëò

 

ДОРНОД АЙМГИЙН ХАЛХГОЛ СУМЫН

ЗАСАГ ДАРГЫН 20172020 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР      

 

НЭГ: ТӨРИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД:

 

 Үйлчилгээнд чиглэсэн ухаалаг төрийн бодлогыг төрийн байгууллагад хэрэгжүүлж, үйл ажиллагааны ил тод байдал, төрийн албаны чадавхи, хариуцлага, хяналтын тогтолцоог өндөржүүлж, гадаад харилцааны үр нөлөө, хамтын ажиллагааг бэхжүүлнэ.

 

1.1. Нутгийн удирдлагын хүрээнд:

 

  1. “Иргэдтэй уулзах өдөр”, Нээлттэй хаалганы өдөр”,  “Орон нутгийн удирдлагын цаг” арга хэмжээг сум, багийн  түвшинд зохион байгуулах

 

1.1.2. Төрийн үйл ажиллагааг хөнгөн шуурхай ил тод нээлттэй хүргэх зорилгоор төрийн бүх үйлчилгээг иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хүргэж төрийн үйлчилгээний хурд, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

 

1.1.3. Аймаг, сумын Засаг даргын захирамж, шийдвэрүүдийг иргэдэд нээлттэй болгож мэдээллийн самбар, иргэд хүлээн авах төвд байршуулан цахим мэдээллийн санг үүсгэнэ.  

 

 1.1.4. Төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдэх замаар тогтвор суурьшилтай ажиллуулахад анхаарч, холбогдох байгууллагуудад хүсэлт гаргаж шийдвэрлүүлнэ.

1.1.5. Бүх шатны төрийн албан хаагчдыг чадавхижуулах сургалт, зөвлөгөөнд хамруулна. /Сумын Засаг дарга, Тамгын газрын дарга, Багийн Засаг дарга, төрийн албан хаагчид/

1.1.6. Засаг захиргааны нэгжийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Сум сурталчлах өдөрлөг”-ийн арга хэмжээг зохион байгуулна.

1.1.7. Төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх үйл ажиллагааны  хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор шуурхай хуралдаан, бичиг баримтын хүргэлтийг цахимжуулна.

1.1.8. Олон улсын жишигт нийцсэн чанарын удирдлагын тогтолцоог сумын төрийн байгууллагуудад нэвтрүүлнэ.

1.1.9. Төрийн байгууллагуудын ажил, үйлчилгээ, удирдах ажилтан, албан хаагчдын ажлын байрны чиг үүргийг ил тод болгож, ёс зүй, хариуцлагын тогтолцоог сайжруулна.

1.1.10. Байгууллагын дарга эрхлэгч, албан хаагчдын төлөөлөл, багуудын Засаг дарга нарыг сумдын ажилтай танилцах, туршлага судлах, албан сургалтыг зохион байгуулах.

1.2. Гадаад харилцааны чиглэлийн хүрээнд:

 

1.2.1. БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймаг Хөлөнбуйр хот, Шинэ барга зүүн хошуу, Рашаант хоттой байгуулсан уламжлалт найрсаг харилцааг улам бүр бэхжүүлж, талуудын хамтын ажиллагааг нийгэм, эдийн засаг, хүмүүнлэг, дэд бүтцийн салбарт өргөжүүлэн хөгжүүлнэ.

 

1.2.2. Сумын төсвийн байгууллагууд, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шинэ барга зүүн хошуу, Хянган аймгийн ижил төстэй байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

 

1.3. Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хүрээнд:

 

1.3.1. Төсвийн сахилга батыг сайжруулахад анхаарч төсвийн болон санхүүгийн үйл ажиллагаанд тавих дотоод хяналтыг сайжруулна.   

 

1.3.2. Төсөвт байгууллагуудын үйл ажиллагаанд дотоод аудит, хяналт шинжилгээ үнэлгээ хийж, заавар зөвлөмжөөр хангаж ажиллана.

 

            1.3.3. Сумын ЗДТГазар, болон байгууллагуудын үйл ажиллагаанд иргэдээс өгөх сэтгэл ханамжийн судалгаа буюу "Хэрэглэгчийн үнэлгээ"-г улирал бүр авч хэвшүүлэн, судалгааны мөрөөр бодитой ажил зохион байгуулна.

 

            1.3.4. Төсөвт байгууллагуудад “Мэдээллийн хөтөч”-ийг бий болгож, иргэдэд мэдээллийг үнэн зөв, товч, тодорхой гарын авлага хүргүүлэн ажиллана.

 

1.4. Хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд: 

 

1.4.1. Нутаг дэвсгэрийн хэмжээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, эрх зүйн албан болон албан бус сургалтыг иргэд олон нийт болон төрийн албан хаагчдад үе шаттайгаар зохион байгуулна.

 

1.4.2. Төсөвт байгууллагуудыг өөрийн салбарын чиглэлийн хууль тогтоомжийг иргэдэд улирал тутам олон талт хэлбэрээр хүргэх ажлыг төлөвлөгөө гарган зохион байгуулан ажиллана.

 

1.4.3. Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд “Архигүй амьдрал” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор зорилтот бүлгийн иргэдийг архины сайн дурын болон албадан эмчилгээнд үе шаттайгаар хамруулан, төрийн албан хаагчдыг архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах.         

 

1.4.4. Гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам сахиулах ажилд иргэд байгууллагын оролцоог нэмэгдүүлж гэмт хэргийн гаралтыг бууруулах ажлыг удирдлага, бодлого, зохион байгуулалтаар ханган дэмжлэг үзүүлж ажиллана.

 

1.4.5. Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн,  урамшуулалтай малчдын бүлэг холбоод байгуулах шийдвэрийн хэрэгжилтийг орон нутгийн хэмжээнд зохион байгуулан ажиллана.

 

1.4.6. Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг боловсруулан батлуулж нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжилтийг хангана.

 

1.4.7. Хилийн зөрчлийг таслан зогсоох, иргэдэд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулна. 

 

1.5. Батлан хамгаалах салбарын хүрээнд:

 

1.5.1. Батлан хамгаалах салбарын бодлого, зорилт, шийдвэрийн хэрэгжилтийг орон нутагт зохион байгуулан сурталчилж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.

 

1.5.2. Залуучуудыг Халхын голын дайн болсон газарт төрж, өссөн, ажиллаж амьдарч байгаагаараа бахархаж цэрэг эх оронч үзэл, хүмүүжлээрээ бусдаас ялгарч хөшөө дурсгалт газруудыг тайлбарлаж чаддаг болгох.

 

            1.5.3. Цэргийн болон цэргийн өмнөх насны залуучуудын эрүүл мэндийг сайжруулах ажлыг эрүүл мэндийн болон бусад холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах

 

1.5.4. Иргэд, албан хаагч, өсвөр үе, залуучуудыг цэрэг эх оронч үзэлтэй, эх орноо батлан хамгаалах бэлтгэлтэй залуус болгон төлөвшүүлэх арга хэмжээг зохион байгуулна.

 

1.5.5. Хил хамгаалах туслах хүчний үйл ажиллагааг эрчимжүүлэх, алдаршуулах.

 

1.5.6. Улсын хил хамгаалалтын ажиллагаанд дэмжлэг үзүүлнэ.

 

1.6. Гамшгаас хамгаалах бодлогын хүрээнд:    

 

1.6.1. Гамшгаас урьдчилан сэргийлэх, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд шаардагдах гал унтраах болон аврах ажиллагааны техник, багаж хэрэгслийн нөхөн хангалт, парк шинэчлэлт хийнэ.

 

1.6.2. Гамшгийн давтамж, орон нутгийн онцлогийг харгалзан суманд Гал унтраах, аврах ангийг байгуулна.

 

1.6.3. Нийт малчин айл өрхийг түймэр унтраах үлээгч аппараттай болгох ажлыг бодлогоор дэмжинэ.

 

            1.6.4. Ой, тал хээрийн түймэр, галд өртөх эрсдэл бүхий барилга, байгууламжийг гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг сайтар зохион байгуулна.

 

            1.6.5. Гамшгийн үеийн үйл ажиллагаанд өсвөр үе, залуучууд, иргэдийг сайн дураар оролцох талаар соён гэгээрүүлэх, нөлөөллийн ажлыг зохион байгуулах.

 

            1.6.6. Гамшгийн үед ажилласан иргэдийг урамшуулах тогтолцоог бий болгоно.

 

            1.6.7. Гамшиг ослын үед нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж, аж ахуйн нэгжүүдийг гамшгийн бэлэн байдлыг хангаж,  багаж хэрэгсэлтэй болгох.

 

ХОЁР: НИЙГМИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД:

 

Хүний хөгжлийг дэмжсэн, стандартад нийцсэн эрүүл мэндийн оношлогоо, эмчилгээ, үйлчилгээ авах боломжийг иргэн бүрт олгож, боловсролын салбарын чадавхийг нэмэгдүүлж, соёл урлаг, биеийн тамир, спорт, аялал жуулчлалын салбарын үйл ажиллагааг сайжруулж, хүний нөөцийн чадавхыг дээшлүүнэ.

 

2.1. Эрүүл мэндийн салбарын  хүрээнд:       

 

2.1.1. Эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх эрүүл мэндийн салбар зөвлөлийг шинэчлэн  байгуулж, салбар дундын уялдаа холбоог сайжруулж үйл ажиллагааг нь дэмжиж ажиллана.

 

2.1.2. Халдварт ба халдварт бус өвчинтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлж өвчний гаралтыг бууруулах арга хэмжээ авна.

 

2.1.3.  Сум дундын эмнэлгийн их эмч, сувилагчдын тоог стандартад хүргэж, нэг эмч, сувилагчид ногдох ачааллыг бууруулах замаар эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ.

 

2.1.4. Сум дундын эмнэлгийн авто машины парк шинэчлэлийг үе шаттайгаар хийнэ.

 

2.1.5. Эрүүл Монгол хүн хөтөлбөрийн хүрээнд иргэн бүрийг жилд 1 удаа үзлэг оношлогоо, шинжилгээнд хамруулна.

 

            2.1.6. Сум дундын эмнэлгийг нарийн мэргэжлийн эмч мэргэжилтнээр хангаж, тогтвор суурьшилтай ажиллахад дэмжлэг үзүүлэн малжуулах төсөлд хамруулна.

 

            2.1.7. Нийгмийн эрүүл мэндийн сургалт сурталчилгааны ажлыг эрчимжүүлнэ.

 

            2.1.8. Чийрэгжүүлэлтийн танхимын ашиглалтыг сайжруулан иргэдэд үйлчлэх хүрээг нэмэгдүүлнэ.

 

            2.1.9. Гамшиг тохиолдсон үед хэрэглэх эм тариа, багаж хэрэгслийн тоо хэмжээг нэмэгдүүлж нөөцөд бэлэн байлгана.

 

            2.1.10. Алслагдсан хөдөөгийн малчин өрхүүд болон хилийн сумангуудад улирал тутам эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлнэ.

 

            2.1.11. Малчин өрхийн хүүхдүүдэд товлолын вакциныг сар тутам хийнэ.

            2.1.12. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд ашиглагдах шаардлагатай багаж тоног төхөөрөмжөөр хангаж ажиллана.

2.1.13. Сум дундын эмнэлэгт мэргэжлийн шүдний эмч ажиллуулж, шүдний эмчилгээний зориулалттай иж бүрдэл тоног төхөөрөмж худалдан авна.

 

2.2. Боловсрол, соёл, урлаг, спортын салбарын хүрээнд:

 

2.2.1. Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулиудад хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт нийцсэн сургалтын орчин, хэрэглэгдэхүүнийг  нэмэгдүүлэх хөрөнгө оруулалтын төсөлт ажлуудыг зохион байгуулна.

 

2.2.2. Сургуулийн өмнөх насны бүх хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах бололцоог нэмэгдүүлэх замаар хувилбарт сургалт үйл ажиллагаа,  эцэг эхчүүдийн хамтын хөдөлмөр оролцоог дэмжиж ажиллана.

 

2.2.3. Ерөнхий боловсролын сургууль,  цэцэрлэгийн  хүүхдэд уламжлалт зан заншил, өв соёл, түүхээрээ бахархдаг, эх оронч сэтгэлгээ, үнэт зүйлтэй болгон төлөвшүүлэх тэдний хөгжлийг дэмжсэн сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг хичээлээс гадуурх хөтөлбөрт тусган хэрэгжүүлнэ.

 

2.2.4. Нэг багш, нэг бүлэгт ногдох хүүхдийн тоог стандарт жишигт хүргэхийн тулд цэцэрлэг, сургуулийг засварлах, өргөтгөх, шинээр барих ажлыг зохион байгуулна.

 

2.2.5. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийг халаалт, бохир, цэвэр усны нэгдсэн системд холбох,  ариун цэврийн байгууламжийг стандартын дагуу болгох ажлыг шат дараатайгаар эхлүүлнэ.

 

2.2.6. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн гадаад, дотоод орчинг камержуулж, хүүхэд хамгаалал, эрсдэлээс урьдчилан сэргийлэх нөхцөлийг сайжруулж, сургалт хүмүүжлийн үйл ажиллагаанд эцэг, эх, асран хамгаалагчийн оролцоог нэмэгдүүлнэ.

 

2.2.7. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд “Сургуулийн бүс”, “Цэцэрлэгийн бүс” төсөл хэрэгжүүлнэ.

 

2.2.8. Спортын дугуйлан, клубүүдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж, бүх нийтийн биеийн тамир, спортыг дэмжин ажиллана.

 

            2.2.9. Насан туршийн боловсролын төвийн үйл ажиллагааг идэвхижүүлэх, сайн дурын үйл ажиллагааг дэмжин материаллаг бааз, сургалтын хэрэглэгдэхүүний чанарын хяналт, үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгож, үр дүнг хянадаг болно.

 

            2.2.10. Багш солилцооны хөтөлбөрийг хэрэгжүүлэн сурган хүмүүжүүлэх арга аргачлалыг дээшлүүлнэ.

 

            2.2.11. Сургуулийн номын фондыг өргөн цар хүрээтэй танин мэдэхүйн ном сурах бичигт суурилсан сургалтын аргачлалыг нэвтрүүлж, хүүхдийн авьяас чадварыг тасралтгүй хөгжүүлэх боломжийг бий болгоно.

 

            2.2.12. Хөрвөх чадвартай мэргэжлийн багшийг бэлтгэх, тогтвор суурьшилтай ажиллахад дэмжлэг үзүүлж, шаардлагатай мэргэжлээр сумын иргэдээс боловсон хүчин бэлтгэхэд анхаарч ажиллана.

 

            2.2.13. Хүүхдийн цэцэрлэгийн гадна талбайн гэрэлтүүлэг, хүүхдийн бие бялдарт тохирсон тоглоомын тоог нэмэгдүүлнэ.

 

            2.2.14. Ялалт багт соёл спортын цогцолбор байгуулна.

 

            2.2.15. Ялалт багийн “Буйр тосгонд” хүүхдийн цэцэрлэг байгуулна.

 

            2.2.16. Сумын номын сангийн фондыг баяжуулж, үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлж, орчин нөхцлийг сайжруулан шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангана.

 

            2.2.17. Соёл, урлагийн үйл ажиллагааны чанар, хүртээмжийг сайжруулж, үйлчлүүлэгчдийн хүрээг нэмэгдүүлнэ.

 

            2.2.18. Алслагдсан хөдөөгийн багуудад соёл, урлагийн явуулын үйлчилгээг улирал тутам хүргэж ажиллана.

 

            2.2.19. Соёлын төвийг мэргэжлийн боловсон хүчин, хөгжим, техник хэрэгслээр хангана.

           

            2.2.20. Халхгол нутгийн түүхэн онлогыг харуулсан соёлын брэнд бүтээгдэхүүнтэй болох.

 

            2.2.21. Ялалт музейг түшиглэсэн  “Бид түүхт нутгийн иргэд” уриалгаар төрийн албан хаагчдыг  сумын түүх, соёл, хөшөө дурсгалт газрыг тайлбарлах, таниулах чадвартай болгох.

 

            2.2.22. То-Ван 220” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж, “Тогтохтөр ван” жүжгийг тоглуулах,

 

            2.2.23. Их бурхант цогцолборын тарины ланз 20 үсэг, 12 бодь суваргуудыг иргэд, байгууллагуудын хүчээр сэргээж, сүмийн барилгыг барихад орон нутгийн зүгээс дэмжинэ.

 

            2.3. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийг дэмжих, иргэний нийгмийн түншлэлийг нэмэгдүүлэх салбарын хүрээнд:        

 

2.3.1. Тэжээлийн доройтолтой, суурь өвчтэй хүүхдүүдийг жил бүр зуны сувилалд сувилж, бага насны хүүхдийн өвчлөлийг бууруулан, эрүүл мэндийн дархлааг сайжруулна.

 

2.3.2. Өсвөр насны хүүхдийг амьдрах ухаанд сургаж төлөвшүүлэх зорилготой хөдөлмөр амралтын зусланг байгуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлнэ.

 

            2.3.3. Улс, аймгийн уралдаан тэмцээнд амжилттай оролцсон хүүхдүүдийг урамшуулж, алдаршуулах.

 

            2.3.4. Гэр бүлийн үнэ цэнэ, гэр бүлийн харилцааны талаар сургалт нөлөөллийн ажлыг зохион байгуулах.

 

2.4. Залуучууд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг зорилтот бүлэгт чиглэсэн төрийн үйлчилгээг шуурхай хүргэх, нийгмийн харилцаанд адил тэгш оролцох боломжоор хангах ажлын хүрээнд: 

 

2.4.1. Амьдралын  зорилготой, тодорхой орлоготой залуучуудыг орон сууцтай болох, мэргэжил эзэмших сургалтад хамруулах,  хувийн аж ахуй эрхлэх боломж бүхий зээл болон тэтгэлэгт хамруулах зэргээр дэмжлэг үзүүлж, амьдралын чанарыг дээшлүүлэхэд нь тусална.

 

2.4.2. Залуу малчдыг бэлтгэх, залуу үеийг мал аж ахуй эрхлэх сонирхлыг бий болгох зорилгоор экологийн өөрчлөлтөд дасан зохицох, байгаль орчноо хамгаалах, мэдээлэл авах, орчин үеийн технологийг туршиж хэрэглэх сургалт, мэдлэг мэдээллийг төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн оролцоотойгоор бий болгоно.

 

2.4.3. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн амьдралд идэвхтэй оролцуулахад анхаарч дэмжиж ажиллана.

 

            2.4.4. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор ажлын түр байр 200, тогтмол ажлын байр 20-г бий болгож, мэргэжлийн сургалтанд 10-аас доошгүй хүнийг хамруулна.

 

2.4.5. Сумын төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжин хамтран ажиллана.

 

2.5. Хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөрийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, шилжилт хөдөлгөөнийг бууруулах суурь нөхцөлийг бий болгох ажлын хүрээнд:

 

2.5.1. Хөдөө аж ахуй, ашигт малтмалын салбарт шаардлагатай мэргэжлээр мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэх, тэднийг тогтвор суурьшилтай ажиллах ажлын байр, амьдралын нөхцөлөөр хангаж, гадагш чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг бууруулна.

 

2.5.2. Орон нутгийн аж ахуйн нэгж, байгууллагуудад ажиллагсдад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй цалин хөлс олгох ажлыг хуулийн дагуу хэрэгжүүлэхэд хяналт тавин ажиллана.

 

2.5.3. Шинээр бий болсон болон төлөвлөгдөж буй ажлын байруудад шаардлагатай мэргэжилтэй ажиллах хүчний эрэлтийн судалгааг тогтмол хийж, бизнес инкубатор төв,  насан туршийн боловсролын төвөөр дамжуулан мэргэжлийн чиг баримжаа олгоход дэмжлэг үзүүлнэ.

 

2.5.4. Орлого багатай болон хувиараа аж ахуй, бичил бизнес эрхлэгч иргэдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний борлуулалтыг ажлын байр, түрээсийн хөнгөлөлт болон орон нутгийн аж ахуйн нэгж, байгууллагуудын хэрэгцээнд давуу эрхтэйгээр нийлүүлэх, бодлогоор дэмжиж ажиллуулах санаачилгыг дэмжинэ. 

 

2.5.5. Мэргэжилтэй залуучууд, төгсөгчдийг хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй ажил, мэргэжилд зуучлах, эзэмшсэн мэргэжлээрээ бизнес, аж ахуй эрхлэх санаачилгыг дэмжин ажиллана.

 

2.5.6. Буйр нуурын загасны аж ахуйг сэргээх ажлыг бодлогоор дэмжинэ.

 

            2.5.7. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төслийн зээл, жижиг зээлийн хүрээг өргөтгөж жил бүр 5-аас доошгүй иргэнийг хамруулна.

 

ГУРАВ: ЭДИЙН ЗАСГИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД:

 

Орчин үеийн техник технологийг ашиглан, хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг эрчимжүүлэх, Байгалийн нөөц баялагийг хамгаалах, зохистой ашиглах, нөхөн сэргээх, ус, усан орчинг хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх, орчны бохирдлыг бууруулж, хог хаягдлын менежментийг сайжруулна.

 

3.1.  Малын үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг зөв зохистой өсгөх, шинэ технологи нэвтрүүлнэ. 

 

3.1.1. Бэлчээрийн болон хагас эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлж, үхэр болон үхэр – хонины аж ахуйг түлхүү хөгжүүлэх үүлдэр угсааг сайжруулах бодлого баримтална.

 

3.1.2. Бэлчээрийн болон ундны усан хангамжийг жил бүр нэмэгдүүлнэ.

 

3.1.3. Мал аж ахуйн салбарт мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэн, давтан сургах, орон нутагт ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлнэ.

 

3.1.4. Мал эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулж, малын эмчийн чадавхийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж, мал, амьтны гоц халдварт, халдварт өвчний гаралт, тархалтыг бууруулах, халдваргүйжүүлэх, дархлаажуулах ажлыг эрчимжүүлнэ.

 

3.1.5. Мал сүргийг бүртгэлжүүлэх ажлыг эрчимжүүлж, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүсэл, эрүүл ахуйг тодорхойлох, бүртгэх, мэдээлэх, хянах тогтолцоог сайжруулна.

 

3.1.6. Хөдөлмөрийн баатар адуучин О.Цэвэлдорж, үхэрчин Л.Алтангэрэл, хоньчин Т.Лувсанбалдан нарын арга туршлага, то-Вангийн аж төрөх үйлийн сургаалыг залуу малчдад өвлүүлэн эзэмшүүлэх.

 

3.1.7. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан “Тэмээ” дэд хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

 

3.2. Байгаль орчинд сөрөг нөлөөгүй дэвшилтэт технологид суурилсан газар тариаланг хөгжүүлнэ.

 

3.2.1. Тариалангийн талбайг зохистой бүрэн ашиглах зорилгоор дотоод, гадаад зах зээлд эрэлттэй, хөрсөнд гэмтэл учруулдаггүй ургамлыг тариалах, хүнсний шинэ тариалалтын сорт судлан, нутагшуулах, үр үржүүлэх ажлыг бодлогоор дэмжинэ.

 

3.2.2. Төмс, хүнсний ногооны бага, дунд оврын зоорь агуулах барих, жимс, жимсгэний тариалалтыг нэмэгдүүлэх, таримлын үр үржүүлэхэд зориулан эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр санхүүгийн дэмжлэг үзүүлж, үр тариа, төмс хүнсний ногоо тариалах газрыг хуулийн хүрээнд давуу эрхээр эзэмшүүлэх ажлыг зохион байгуулж, дэд хөтөлбөр боловсруулан ажиллана.

 

3.2.3. Хавар, зун, намрын хэт хуурайшилттай, гантай үед үүлэнд зориудаар нөлөөлж хур тундсыг оруулж бэлчээр болон таримлын ургацыг хамгаална.

 

3.2.4. Бэлчээрийн төлөв байдал, доройтлын үнэлгээг олон улсын аргачлалаар хийж, менежментийн төлөвлөгөө боловсруулан бэлчээрийг зохистой ашиглах, хамгаалах, сайжруулах, нөхөн сэргээх цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.

3.2.5. Нийт бэлчээрийн 20-аас доошгүй хувийг сум дундын отрын бүс нутаг, нөөц бэлчээр болгон хамгаалалтад авч цаг хүндэрсэн үед ашиглана.

  1. Хөрсийг салхины элэгдлээс хамгаалах, үржил шимийг нэмэгдүүлэх зорилгоор таримлын сэлгээ, бордоог зөв зохистой хэрэглэж, тэг элдэншүүлгийн технологийг үе шаттайгаар нэвтрүүлнэ.

 

  1. Тариалангийн талбайн үржил шимт байдлыг хамгаалах, зохистой ашиглах зорилгоор тухайн жилд тариалах талбайн 50%-аас доошгүй талбайд улаан буудай, 25%-иас илүүгүй талбайд дотоод, гадаад зах зээлд эрэлттэй тосны ургамал тариалах зарчмыг баримтална.

 

  1. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан журмын дагуу хадлангийн талбайг зөв зохистой ашиглах, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих замаар хадлан бэлтгэлийг нэмэгдүүлж, дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, гадаадад экспортолно.

 

  1. Сумын бэлчээрийн менежментийг сайжруулах, усжуулах ажлыг зохион байгуулна.

 

3.3. Жижиг, дунд үйлдвэрлэл, шинэ технологи, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжинэ.

 

3.3.1. Стандартын шаардлагад нийцсэн мал нядалгааны төвийг байгуулж, орчны эрүүл ахуй, ариун цэврийн нөхцөлийг хангаж ажиллана.

 

3.3.2. Сумын ахуй үйлчилгээний төвийн үйл ажиллагааг эрчимжүүлнэ.

 

            3.3.3. Гурил, талх нарийн боов, сүү, цагаан идээ, мах махан бүтээгдэхүүн боловсруулдаг жижиг үйлдвэр цехийг зах зээлийн хэрэгцээнд нийцүүлэн оновчтой хэлбэрээр байгуулан ажиллахыг дэмжинэ.

 

3.3.4. Малын ноос, ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрийг байгуулах, гутал, савхин болон нэхий хувцас, эсгий эдлэлийн жижиг үйлдвэрүүдийг байгуулахад хөнгөлөлттэй зээлийн болон бусад хэлбэрээр дэмжлэг үзүүлнэ.

3.4. Зам, тээвэр, мэдээлэл харилцаа, холбоо, дэд бүтцийг хөгжүүлнэ.

 

3.4.1. Мянганы замын хэвтээ тэнхлэгийн үргэлжлэл Чойбалсан хотоос Тосон-Уулын газрын тосны 21-р талбай хүртэл 220 км, 21-р талбайгаас Халхгол сумын Ялалт баг болон Сүмбэр хилийн боомт хүртэл 225 км хатуу хучилттай авто зам байгуулах.

 

3.4.2. Мянганы замын хэвтээ тэнхэлгийн замыг сумын төвөөр дайруулж, “Сүмбэр-Рашаант” боомттой холбох ажлыг эхлүүлнэ.

 

            3.4.3. Сумын зам засвар, тохижилтын ажлыг хийнэ.

 

            3.4.4. Хамардаваанаас сумын төв орох замыг хатуу хучилттай болгоно.

 

            3.4.5. Сумын төвлөрсөн хогийн цэгийн далан болон гүүрний арын гарамын замыг засварлах ажлыг хийж гүйцэтгэнэ.

 

3.4.6. Сумын айл өрх, албан байгууллагуудыг интернетийн үйлчилгээгээр хангахад анхаарч ажиллана.

 

3.4.7. Алслагдсан хөдөөгийн малчдыг холбоожуулах зорилгоор үүрэн холбооны сүлжээ нэвтрүүлнэ.

 

3.4.8. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх зардлаар суманд хөв цөөрөм байгуулна.

 

            3.4.9. Сумын төсөвт байгууллагуудыг нэгдсэн халаалтын зуух, төвлөрсөн шугам сүлжээнд холбох ажлыг эхлүүлнэ.

 

            3.4.10. Сумын цахилгаан дамжуулах агаарын шугамыг сэргээн засварлах, өргөтгөх арга хэмжээ авна.

 

3.5. Хоггүй цэвэр, эмх цэгцтэй, цэвэр агаартай, ногоон байгууламжтай

орчинг бий болгоно.

 

3.5.1. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэн ажиллана.

 

3.5.2. Сумын төвийн хог хаягдал булах төвлөрсөн цэгийг хот орчны бохирдол үүсэхгүй байхаар тохижуулж, мод тарьж, хашаажуулна. 

 

3.5.3. Сумын төвийн хаягжуулалт, авто замын тэмдэг, тэмдэглэгээг нэгдсэн стандартаар хийнэ.

 

3.5.4. Суманд бусад аймаг, сумдаас хүн ам шилжин ирж суурьшихыг бодлогоор дэмжинэ.

 

3.5.5. Суманд 2017 онд 10 га газарт ойжуулалтын ажлыг зохион байгуулан ажиллана.

 

            3.5.6. Сумын  төвийн орон сууц, албан байгууллагуудын дээврийн засварын ажлыг үе шаттайгаар хийж гүйцэтгэнэ.

 

3.6. Иргэдийн амгалан тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн сум болгоно. 

 

            3.6.1. Малчдын бүлэг холбоог шинэчлэн байгуулж, багийн Засаг дарга нартай хамтран бүлгүүдийн үйл ажиллагааг эрчимжүүлнэ.

 

            3.6.2. Малчдын бүлгийн нэгдсэн зөвлөгөөнийг сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлтэй хамтран зохион байгуулна.

 

            3.6.3. Малын хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээг тогтмол зохион байгуулан малчдад гарын авлага бэлтгэн тарааж, хөдөлгөөнт эргүүл, пост ажиллуулах.

 

            3.6.4. Малчдын им тамга, тэмдгийг шинэчлэн гаргаж, нэгдсэн бүртгэлийн санд оруулна.

 

            3.6.5. Архидан согтуурахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор “Архигүй хамт олон” шалгаруулна.

 

            3.6.6. Иргэд, хүүхэд залуучуудад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт сурталчилгаа зохион байгуулж, шинээр батлагдсан хууль тогтоомжийг сурталчилан ажиллана.

 

            3.6.7. Олон нийтийн эргүүлийг зохион байгуулж, идэвхи санаачлагатай ажилласан байгууллагуудыг шагнаж урамшуулна.

 

            3.6.8. Сумын хэмжээнд ашиглагдах бэлэн бус торгуулийн машины зардлыг шийдвэрлэнэ.

 

            3.6.9. Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг чиглэсэн олон нийтийн “Бид жаргалтай ирээдүй хүснэ” арга хэмжээг зохион байгуулна.

 

ДӨРӨВ: БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН БОДЛОГЫН ХҮРЭЭНД:

 

Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх хууль журмыг чанд мөрдүүлж,газар нутгийн онцлог давуу талыг ашиглан аялал жуулчлалын салбарыг хөгжүүлнэ.

 

4.1 Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх хууль журмыг чанд мөрдүүлж ил тод, хариуцлагатай уул уурхай, ашигт малтмалыг хөгжүүлнэ.

 

4.1.1. Тухайн багийн иргэдийн саналыг үндэслэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох эсэх асуудлыг шийдвэрлэдэг болно.

 

4.1.2. Сумын хэмжээнд уул, уурхай ашигт малтмал, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй нийгмийн хариуцлагын гэрээ байгуулж ажиллана.

 

  1. Уул уурхайн болон бусад аж ахуйн нэгжүүдийн оршин суугаа хаягийн бүртгэлийг тухайн орон нутагт шилжүүлж, цалин, хөлсний албан татварын орлогыг орон нутагт төвлөрүүлнэ.

 

4.1.4. Уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн нөхөн сэргээлтэд зарцуулах барьцаа хөрөнгийг нь бүрэн гүйцэд төвлөрүүлж, нөхөн сэргээлт хийж буй байдалд тавих хяналтыг сайжруулна.

4.2. Аялал жуулчлалын хөгжүүлнэ.

 

4.2.1. Халхголын дайны ялалтын 80 жилийн ойг угтаж 2019 онд Халхгол нутгийг Дорнод бүсийн аялал жуулчлалын төв болгоход зориулан шинээр хөшөө дурсгалуудыг байгуулж, аялалын маршрут, тэмдэгжүүлэлтийг хийнэ.

 

4.2.2.  Буйр нуурыг түшиглэсэн нутгийн иргэдийн оролцоотой аялал жуулчлалыг хөгжүүлэх их эзэн хаан Чингисийн болон Монголын нууц товчоонд тэмдэглэгдсэн 13 газрыг тэмдэгжүүлж, зарим газруудад дурсгалын самбар босгоно.

 

            4.2.3. Аялал жуулчлалын отог бааз, эко гэр, бүлэг нөхөрлөлийг шинээр байгуулах түүх соёлын газруудын маршрутыг тогтоон энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нутгийн байгууллага, иргэдийг дэмжиж ажиллана.

           

4.2.4. Тогтохтөрийн мэндэлсний 220 жилийн ойтой холбогдуулан “Халхын хэцүү То-ван” киног DVD хувилуулна.

 

  1. То-вангийн дурсгалт газруудыг сэргээн тэмдэгжүүлэх ажлыг зохион байгуулна.

 

  1. Буйр нуурын эрэг орчмыг хамгаалах, тохижуулах зорилгоор түр буудаллах цэг байгуулна.

 

  1. Сумын мэдээ мэдээллийн вэб хуудастай болсноор орон нутгийнхаа байгаль, түүх соёлыг гадаад дотоодод интернэтээр сурталчилан аялал жуулчлал хөгжүүлэх, байгаль орчноо хамгаалах ажлыг сайжруулна.

 

 

---oOo---

 

Мэдээ оруулсан: 2019-04-04 08:22:00