Сургуулийн түүхэн товчоо
1925 онд Халхголын хошуунд 2 багш 1 галч, 25 сурагчидтай 2 эсгий гэртэй байгуулагдаж бүлгийн анхны дарга Сэргэлэнгийн Раднаабазар , салааны даргаар М. Дамдинсүрэн , А. Очирбат бүрээчээр нь Н. Дугаржав ажиллаж байсан.
Анхны захирал Жамъяанчойжилсүрэн нь язгууртан гаралтай, ван хэргэмтэй , монгол , түвд, манж , халх бичигтэй хүн байсан. Анхны багшаар Баярцэнгэлийн Жүрмэд монгол бичгийн чадвартай хүүхдэд их хайртай халамжтай хүн байсан байна.
-
1931 онд хошууг татан буулгаж засаг захиргааны шинэчилсэн зохион байгуулалтанд шилжихэд хошуу танхим нь Буйр нуур сумын бага сургууль
-
1958 онд Буйр нуур Хунт сумд нэгдэн Халхгол сум болоход Буйр нуур , Хунт сумын сургууль нэгдэн Баянбүрдийн сургууль
-
1963 онд одоогийн Халхгол сумын нутагт нүүдлэн ирж суурьшиж 8н жилийн сургууль
-
1994 онд Сүмбэрийн САА-тай нэгдснээр одоогийн Халхгол сумын Ялалт багийн 9н жилийн дунд сургууль болж одоог хүртэл оршин тогтнож хичээл сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулж байна .
БИДНИЙ ХҮНДЛЭН ДЭЭДЛЭХ , БАХАРХАН ДУУРСАХ ҮЕ ҮЕИЙН ТӨГСӨГЧИД
Үе үеийн захирлууд:
1925-1926 он Жамъянчойжилсүрэн 1957 он Баатартангад
1929 он Баярт 1961 он Санжмятав
1941 он Дамиран 1963 он Дашдондог
1942 он Дамдинрагчаа 1964 он Сэ. Баатар
1944 он Данзан 1968 он Дагзал
1945 он Лувсанцэрэн 1970 он Б. Пүрэвжил
1946 он Навааншарав 1973 он Баярсайхан
1948 он Жамъяншарав 1976 он Цэнд
1949 он Цэдэн , Шарав 1978 он Со. Баатар
1950 он Түмэндэмбэрэл 1981 он Раднаабазар
1951 он Дорж 1984 он Д. Жаргалсайхан
1952 он Ганхуяг 1991 он Ч. Бямба-Ундрах
1995 он Д. Жаргалсайхан 2007 он Д. Оюунцэцэг
ТӨГСӨГЧИД:
МУ-ын хөдөлмөрийн баатар Т. Лувсанбалдан , Л. Алтангэрэл, Эрдэмтэн Б. Палам, Я. Хишигт,
Г. Пүүшил
Зохиолч Д. Тарваа, Ө. Балчиндорж ,
Төр нийгмийн зүтгэлтэн Дашдовдон, Мэндсайхан, Н. Мягмар, Б. Баатарзориг
МУ-ын гавъяат хуульч Б. Цэрэндорж
МУ-ын гавъяат зоотехникч Лхагвасүрэн
МУ-ын аварга механикжуулагч С. Баатар, Д. Даваасүрэн
Төр захиргааны ажилтан Г. Дамдинтүгж , Д. Баярсайхан , Л. Мягмарсүрэн , В. Буяндэлгэр
Улс аймгийн аварга малчин Д. Пүрэвсүрэн
УРЛАГ СПОРТЫН АЛДАРТНУУД:
УГЗ В. Боролдой, СТА Д. Лхагвасүрэн
МУ-ын начин Ж. Гансүх
Аймгийн арслан Г. Дамдинсүрэн , Ж.Гантулга Г. Отгонбаатар ,
Аймгийн заан Ц. Энхжаргал
Аймгийн начин Ч. Нямсүрэн , С. Цогтсүмбэр
Монгол Улсын Үлэмж мэргэн шагай харваач Д. Ганбат
МУ-ын ган хоолой цоллогч Б. Бат-Өлзий
Монгол Улсын 1-р зэргийн шатарчин Г. Базаргарьд , Ж. Чимиддорж
ТӨРИЙН ДЭЭД ШАГНАЛ ХҮРТЭГСЭД:
Г. Дамдинтүгж , М. СэрОд , Ж. Норжмаа , Л. Дамдинбамуу , Б. Палам , С. Баатар , Б. Буяндэлгэр , Л. Энхболд , Л. Пүрэвдорж Л. Мягмарсүрэн
ДОРНОД АЙМГИЙН ХАЛХГОЛ СУМЫН ЯЛАЛТ БАГИЙН ЕБС
Товч танилцуулга: Тус сургууль нь 1926 онд байгуулагдсан. 1938-1953 онд Хунт сумын бага сургууль, 1994 оноос Халхгол сумын Ялалт багийн дунд сургууль болсон.
1-9 ангийн 9 бүлэгтэй. Суралцагсдын тоо 102 – 110.
Багшлах бүрэлдэхүүн: Бага ангид мэргэжлийн багш – 100%. Дунд ангид математик , монгол хэл, түүх, байгалийн ухаан , дуу хөгжим , гадаад хэлний мэргэжлийн багш нар хичээл зааж байна. Тус сургуульд
Боловсролын тэргүүний ажилтан – 4
МУЗГ-ын “Хүндэт Жуух “бичигтэн – 2
МУ-ын Тэргүүлэх багш – 1
МУ-ын Заах аргач багш – 6
Магистр багш – 3
Бакалавр багш- 8 ажиллаж байна.
Сургуулийн үйлчлэх хүрээ: Хилийн 2 застав, буйрын цех , 100-120 км алслагдсан малчин өрхийн болон 268 өрх, 1096 хүн амтай багийн нийт иргэдэд боловсролын үйлчилгээг хүргэж байна.
Сургуулийн барилга : Хичээлийн байр нь 160 хүүхдийн суудалтай тоосгон барилга 2005 онд баригдсан. Нийт талбайн хэмжээ 293м2 , танхимын тоо 4 , 2 ээлжээр хичээллэдэг.
Дотуур байр: 2009 онд сургууль аж ахуйн аргаар барьсан модон барилгатай. Энэ хичээлийн жилд дотуур байранд 21 хүүхэд байрлаж байна. Жил бүр малчин өрхийн 48-50 сурагч дотуур байранд суух хүсэлт гаргадаг. Байр зориулалтын биш мөн хүчин чадлаас шалтгаалан хүсэлт гаргасан хүүхдийн 45%ийг дотуур байранд хүлээж авдаг.
Гал тогоо: 2014 онд Аймгийн засаг даргын нөөцийн сангаас 20 сая төгрөгний санхүүжилт хийгдэж баригдсан. Хэмжээ 7Х8. 2 тасалгаатай. Гал тогооны тоног төхөөрөмжийг орон нутгийн хөгжлийн сангаас 10сая төгрөгний төсөл бичиж тохижуулсан.
Мэдээ оруулсан: 2019-03-29 20:41:00