ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ХАЛХГОЛ СУМ
ЗАРЛАЛ
СУМ ДУНДЫН ЭМНЭЛГИЙН ТАНИЛЦУУЛГА

ХАЛХГОЛ СУМЫН СУМ ДУНДЫН ЭМНЭЛГИЙН ТАНИЛЦУУЛГА

1925-1935 оны үед Халхгол сумын хүн эмнэлгийн түүхэнд холбогдох архивын баримт сэлт, амьд гэрчүүдийн дурсамж нэн ховордсон боловч түүхэн баримтын улбаа, ажил хэргийн ул мөр үлдсэн байдаг.

1924 онд Халхын хошуу улсын хэмжээгээр орон нутгийн засаг захиргааны шинэчилсэн зохион байгуулалтаар Халхгол, Хунт сум болж зохион байгуулагдах энэ үед албан ёсны эмнэлэг байгуулагдаагүй байсан боловч нутгийн оточ, лам нараас эм залж гүрэм ном айлдуулах явдалтай зэрэгцээд төрөх хүнд тусламж үзүүлдэг байсан дээрх үйл явдал Халхгол сумын эмнэлгийн үйл ажиллагааны нэг хэсэг буюу төрөх хүнд тусламж үзүүлдэг үйл явдал 1925 онд байжээ гэж үзэж болно.

1930 оны хавар хүн эмнэлгийн салбар хоёр эсгийн гэртэйгээр байгуулагдаж эмчээр нь \нэрийг нь санахгүй байна\ орос хүн ирсэн юм гэсэн дурсамж яриа байдаг.

Бидэнд олдсон архивын материалаар 1938 онд Хунт сумын бага эмчийн салбар байгуулагдаж хүн эмнэлгийн сургууль төгссөн Ядамын Даржаа томилогдож сувилагчаар Амарсайхан, Гомбодоо нар ажиллаж байжээ. 1939 онд Аймгийн захиргааны даргын 98 тоот тушаалаар Доржийг сестрагаар томилж дайны үед Хун, Халхгол сумынхан нүүдлийн чанартай байсан тул гол төлөв Хунт сумын бага эмчид харьяалагдаж байжээ.Хоёр сумын хүн ам 6000 гаруй, мал эмнэлэг сургууль байгуулагдаагүй. Нутгийн айлууд 25-70 км тархан суурьшсан байна. Холбоо харилцаагүй, морин өртөөгөөр аймаг явж эм авна.

Дайнаас болоод эзгүйрсэн Халхгол нутагт 1950-иад оны эхэн үед нүүдлээс үлдсэн айлуудаас бүрдсэн Тамсагийн САА байгуулагдаж ард иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх эрэлт хэрэгцээ үүссэн. 1955 онд их эмчийн салбар байгуулагдан Эрүүлийг хамгаалах яамны сайдын 1955 оны 07-р саын 09-ны өдрийн 90 тоот тушаалаар их эмч Болдын Чимэдцэрэн томилогдон ажилласан.

1960 онд БНМАУ-н СНЗ-н тогтоолоор Халхголын ХААЭШТС \эрдэм шинжилгээ туршилтын станц\ байгуулагдан анхны 13 хүн нүүж ирсэн. Энэ хязгаар нутагт ажиллахаар анх томилогдсон Монгол улсын Их сургуулийн анагаах ухааны салбарыг хүүхдийн эмч мэргэжлээр төгссөн М. Оюунсүрэн эмч томилогдон ирж хүн ардын эрүүл мэндийн төлөө ажиллаж эхэлсэн.

1965 онд хүний их эмчийн салбар байгуулагдан анхны их эмч М. Оюунсүрэн томилогдон 2 жилийн хугацаанд ажилласан байдаг. 1967 онд Сүмбэр хороо байгуулагдан хоёр гэртэй, бага эмч З. Чүлтэм, сувилагч С Цэрэннадмид зэрэг 5 орон тоотойгорр ажиллаж эхэлсэн.

Халхгол сумын нутагт их бүтээн байгуулалтын ажил өрнөж Сүмбэрийн САА байгуулагдан алс хол нутгаас илгээлтийн эзэд ирж нутагласан. 1972 онд Сүмбэр сумын Хүн эмнэлэг байгуулагдах АУДС-г төгссөн их эмч З. Чүлтэм томилогдон ирсэн. Энэ үед Халхгол, Сүмбэр сумын эмнэлэг гэж хоёр эмнэлэг тусдаа ажиллаж байв. 1971-1983 он хүртэл орос мэргэжилтнүүд монгол эмч мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж байлаа. Тухайлбал: Их эмч Надежда, эх баригч бага эмч Галя, сувилагч Кулик, Надьяа, асрагч Галя, ариутгагч Мусина г.м олон хүн байлаа.

1974 онд ЗХУ-н тусламжаар баригдсан 50 ортой эмнэлгийн 2 давхар баригыг хүлээн авч ашиглалтанд оруулсан. 1974 оны зунаас 1975.08 сар хүртэл Д. Рагчаа, 1975-1981 онд Н. Осоржалам, 1981-1983 онд Л. Оюун нар ерөнхий эмчээр ажиллаж байлаа.

Хамт олны дотор ажиллаж бүтээхийн урам зориг нэмэгдэж олон үзүүлэлтээрээ салбар, системийн байгууллагуудаа манлайлснаар 1981 онд 6-р “Таван жилийн гавшгайч хамт олон” болсон. Энэ үед их эмч Г. Хүрэлбаатар эрхлэгчтэй ажиллаж байлаа

1987 онд Сум Дундын Нэгдсэн эмнэлэг болон өргөжиж 60 гаруй ажиллагсадтай болсон.  1987 онд 7-р тавсан жилийн гавшгайч хамт олон болсон. 1991 онд зах зээлийн шилжилтийн үед Эрдэм шинжилгээний хүрээлэн нүүж, САА задрах үед сумын их эмчийн салбар болсон. 1994 оны Сайд нарын зөвлөлийн 63-р тогтоолоор Халхгол, Сүмбэр сумыг нэгтгэснээр Халхгол сумын Хүн эмнэлэг, ЭМСайдын 2003 оны 05 сарын 09-ны өдрийн 114 тоот тушаалаар Сум Дундын эмнэлэг болон дахин өргөжсөн.

Их эмч З. Байгалмаа 1988-2016 оны 8 сар хүртэл тасралтгүй 18 жил эрхлэгч эмчээр ажилласан. 2016.08 сараас 2017 оны 10 сар хүртэл их эмч П. Ганцэнгэл, 2017 оны 10 сараас их эмч Э. Ариунчимэг, 2019 оны 1-р сараас их эмч П. Цогтбаяр нар эрхлэгч эмчээр томилогдон ажиллаж байна.

Тус эмнэлэг нь 1994 оноос хойш эхийн эндэгдэлгүй, 0-1 насны хүүхдийн эндэгдэл эрс буурсан, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг шинэ шатанд гаргасан амжилтаар салбарын хэмжээнд үнэлэгдэн эмч, эмнэлгийн мэргэжилтний туршлага судлах үзүүлэх сургуулийг 4 удаа эмнэлэг дээрээ зохион байгуулж 2000 онд “Хүүхдэд ээлтэй эмнэлэг”-ийн болзлыг хангасан.

Халхгол сумын Сум дундын эмнэлгийн хамт олон олон олон амжилтаа бататгаж шинэ шинэ ажлыг санаачлан хэрэгжүүлсний дүнд 2006 онд системийн аварга хамт олон болж 2009 онд “Эрүүл мэндийн шилдэг байгууллага” гэрчилгээг авч 2010 онд “Сувилахуйг дээдэлсэн хамт олон” мөн ондоо Дорнод аймгийн “Тэргүүний хамт олон” цол хүртсэн.

2006 онд “Эрүүл мэндийн салбар-2” төслөөр 110 сая төгрөгийн өртөгтэй их засварын ажлыг гүйцэтгүүлэн 50 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмжөөр хангагдсан.  Мөн цахим мэдээлэлийн INFO программыг ашиглаж байна.

2008 онд “Дэлхийн зөн” ОУ-н байгууллагын тусламжаар “Захын суманд лабораторын тусламж хүргэх” төсөлд хамрагдан10 гаруй нэр төрлийн оношлуураар хангагдан эмнэлгийн лаборатори тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.

2014 онд Японы Засгийн газрын “Өвсний үндэс” төслийн хүрээнд 165 сая төгрөгийн өртөгтэй дээврийн засвар, цонх солих ажлыг хийж гүйцэтгэсэн.

Манай хамт олон дотроос ажил үйлсээрээ шалгаран төр засгийн болон салбарын шагналаар шагнагдсан хүмүүс:

  • Дэлхийн Оюуны өмчийн академийн “Гавьяат эмч” -1
  • Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон-1
  • Алтан гадас одон-1
  • Хөдөлмөрийн хүндэт медаль- 7
  • Эрүүлийн хамгаалахын тэргүүний ажилтан-11
  • ЭМЯ-ны жуух бичигтэй-15  хүн байна.

Одоо нийт 34 ажилласадтай. Үүнээс их эмч 5, бага эмч 3, сувилагч 7, бусад эмнэлгийн мэргэжилтэн 2, бусад ажиллагсад 17 -тойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 

2018 онд амбулаториор 9447 хүнд үзлэг хийснээс

 Урьдчилан сэргийлэх үзлэг 5736 буюу 60,6%

Өвчний учир үзлэг 2801 буюу 29,6%

Идэвхитэй үзлэг 340 буюу 3,6%

Гэрийн дуудлага 568 буюу 6,0%

Гэрийн үзлэг 2-г тус тус эзэлж байна.

Стационараар 537 хүн үйлчлүүлсэн байна.

Халдварт өвчин 84

Нийт төрөлт 47

Шинээр хяналтанд орсон жирэмсэн 52

Нас баралт 13

Хүн амын цэвэр өсөлт 10,6% байна.

Мэдээ оруулсан: 2019-03-28 08:40:00