ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ХАЛХГОЛ СУМ
ЗАРЛАЛ
Соёлын төвийн танилцуулга

Description: D:\ajil 2017\2018 ZURAG NS\Fs-s tatsn zurg\Loogoo 2.jpegDescription: D:\ajil 2017\Судалгаа\Soyoliin tuv barilga n zurg, gerchlgeenuud\IMG888.jpg

 Байгууллагын эрхэм зорилго:

Соёлын талаар төрөөс баримталж буй бодлого шийдвэрийг нутаг дэвсгэрийн хүрээнд хэрэгжүүлэх, иргэдэд мэдлэг  боловсрол олгох, иргэний болон гоо зүйн хүмүүжил төлөвшүүлэх, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд нь туслах, эрүүл аж төрөх ёсыг хэвшүүлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх

 

Зорилт:

  1. Соёл урлагийн үйл ажиллагааны чанар хүртээмжийг сайжруулж, үйлчлүүлэгчдийн хүрээг тэлэх
  2. Хүүхэд, залуучуудын урлагийн авьяасыг нээн илрүүлж хөгжүүлэх
  3. Соёлын өвийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх

 

Соёлын төвийн товч танилцуулга

 

Халхгол сумын Соёлын төв нь 1972 оны БНМАУ-ын Ардын их хурлын тогтоолоор Зөвлөлт Холбоот Улсын 4 удаагийн баатар, БНМАУ-ын баатар Г.К.Жуковын нэрэмжит Сүмбэр сумын Халхголын Сангийн аж ахуй байгуулагдахтай зэрэгцэн Ажилчны Соёлын ордон нэртэйгээр анх байгуулагдсан бөгөөд анхны эрхлэгчээр Ч.Дахат томилогдон ажиллаж байв. Тус Соёлын төв нь 150 хүний суудалтай урлагийн танхим, 100 хүний багтаамжтай бүжгийн танхим, 20 хүнд нэг дор үйлчлэх хүчин чадалтай Номын сан бусад зориулалтын өрөө тасалгаа бүхий стандартын барилга байгууламжтай юм.

Тус Соёлын төв нь Захирал, Номын санч, Дуу хөгжмийн багш, Бүжгийн багш, Үйлчлэгч гэсэн 5 орон тоотойгоор ард иргэдэд соёл урлаг, мэдээлэл сурталчилгааг хүргэх үйлчилгээг үйл ажиллагааныхаа гол зорилго болгон ажиллаж  байна.

 

 

СОЁЛЫН ТӨВ

 

Мэдээ оруулсан: 2019-03-25 14:21:15