ЗҮҮН БҮСИЙН ТӨВ-ДОРНОД АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ХАЛХГОЛ СУМ ДАХЬ ГАЛ ТҮЙМЭР УНТРААХ, АВРАХ 62 ДУГААР АНГИЙН ТАНИЛЦУУЛГА
Гал түймэр унтраах аврах 62 дугаар анги нь Монгол улсын Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 183 дугаар тогтоолоор байгуулагдах шийдвэр гарч 2018 оны 03 дугаар сараас Засаг даргын тамгын газрын ажлын албаны 1 дүгээр давхарын 8 өрөө тасалгаанд Орон нутгийн хөгжлийн сангаас 20 сая төгрөгийн төсөвтэйгээр засвар үйлчилгээ хийж 2018 оны 10 дугаар сарын 01-ны өдөр ангийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Гал түймэр унтраах, аврах 62 дугаар анги нь үндсэн албаны 1, тусгай албаны 1, шуурхай албаны 1 автомашин, уснаас эрэн хайх аврах ажиллагаа явуулах 1 хөнгөн хөлөг/ усан завь/-тайгаар Халхгол сумын хэмжээнд үүссэн ахуйн болон ой хээрийн гал түймэр, гамшиг, техникийн холбогдолтой ослын голомтонд үүрэг гүйцэтгэх, урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулашгүй сэргээн босгох үйл ажиллагаа явуулах үндсэн чиглэлтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Өнгөрөгч 2018 онд ахуйн гал түймрийн дуудлагаар 1 удаа, ой хээрийн гал түймрийн дуудлагаар 5 удаа, уснаас эрэн хайх аврах ажиллагааны дуудлагаар 2 удаа, эрэн хайх аврах ажиллагааны дуудлагаар 3 удаа, малын гоц халдварт өвчний дуудлагаар 1, үерийн дуудлагаар 2 удаа, Халхгол сумын өндөр хүчдэлийн дэд станц, үерийн хамгаалалтын даланг сэргээн босгох үйл ажиллагаанд 3 удаа оролцон үйл ажиллагаа явуулсан байна.
Мэдээ оруулсан: 2019-03-25 10:41:14