лого
Манай музейн эрхэм зорилго:
Соёлын үйлчилгээ, хүртээмжийг дээшлүүлж, эх оронч үзлээр хүмүүжүүлэх, түүхийг үнэнээр нь хүүхэд, залууст өвлүүлэн уламжлуулах иргэдийн соёлын биет болон биет бус өвийн мэдлэгийг дээшлүүлж, танин мэдэхүйн мэдээлэл сургалт сурталчилгааны төв болоход оршино
Зорилт:
Музейн гол зорилт нь ñоёлын үйлчилгээ, хүртээмжийг дээшлүүлж, эх оронч үзлээр хүмүүжлэхэд оршино.
-
Музейн үүсэн байгуулагдсан товч түүх :
Дайчин алдарын Ялалт музейг МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн товчооны 1982 оны 159-р тогтоолын дагуу Барилгын цэргийн 030-р ангийн дайчид барьж, дотоод засал чимэглэлийг Зөвлөлтийн барилгын СМУ-гийнхэн ба СОТ-2-ын барилгачид хийж Халхын голын дайны ялалтын 45 жилийн ойгоор 1984 оны 08 дугаар сарын 18-нд ашиглалтанд оруулсан юм .
Ялалт музей нь стандартын 3 давхар барилга байгууламжтай, Халхголын бүс нутагт ургадаг төрөл бүрийн мод, жимс жимсгэнэ тариалсан цэцэрлэгт хүрээлэн,1939 оны дайны үеийн задгай үзмэрүүд дэгэлсэн 5,3 талбайтай. Манай музейн бусад музейнүүдээс ялгарах онцлог гэвэл. Одоогоос 80 жилийн тэртээ дайны гал дүрэлзэж, тэсрэх бөмбөг исгэрэх суманд сийчигдсэн шарх нь эдгээгүй байгаа хөрс шороон дээрээ байгаа, Монгол улсын эрх чөлөө, тусгаар тогтнолыг баталгаажуулсан шударга дайны өнгөрсөн түүхийг өгүүлсэн зөвхөн Халхголын дайнаар дагнасан төрөлжсөн музей юм.
Музейн нэг давхар нь аж ахуйн зориулалттай, хоёр давхар нь зочид хүлээн авах, уулзалтын, урлагийн танхим, кино заал, цайны газартай ба гурван давхартаа 1000 гаруй үзмэртэй музейн үзүүллэгийн дөрвөн танхимтай.
1939 онд тэр үеийн Зөвлөлт-Монголын арми түүний дайчдын байгуулсан түүхэн ялалт, манай хоёр ард түмний цусаар гагнагдсан найрамдал нөхөрлөл, ахмад үеийнхний хувьсгалч дайчин уламжлал, тэдний баатарлаг тэмцлийн түүхийг хойч үедээ баримтжуулан үлдээх, ялангуяа залуучууд өсвөр үеийнхэндээ сурталчилах, тэдэнд монгол үндэсний бахархал, омогшлыг төлөвшүүлэхэд манай музейн гол зорилго оршино.
Ялалт музейн бүхий л үзмэр үзүүллэг нь үзэгч та бүхнийг Халхголд болж өнгөрсөн дайны үйл явдал туураг тусгаар монгол улсын маань эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө халуун амь бүлээн цусаа зориулсан Зөвлөлт-Монголын арми түүний дайчдын гавъяат үйлстэй танилцуулах болно.
-
Музейн бүтэц бүрэлдэхүүн:
Монгол улсын Соёлын тухай ,Соёлын өвийг хамгаалах тухай, Төсвийн байгууллагуудын удирдлага санхүүжилтийн тухай болон бусад хуулиудыг хэрэгжүүлэх зорилгоор сумын Засаг даргатай байгуулсан үр дүнгийн гэрээг ханган биелүүлэхийн тулд Захирал, Тайлбарлагч, Сан хөмрөгч, Бүртгэл мэдээллийн ажилтан,Үзмэр хянагч,Үйлчлэгч-2, Жижүүр, галч-4 зэрэг 11 орон тоотойгоор батлагдсан төсвийн хүрээнд Соёл,Спорт аялал жуулчлалын яам, Дорнод аймгийн музей, Засаг даргын тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Боловсрол соёлын газар, Мэргэжлийн хяналтын газрын соёлын улсын байцаагч зэрэг мэргэжлийн байгууллага, мэргэжилтэнгүүдийн мэргэжлийн удирдлагаар хангагдан ажлаа явуулж ирлээ.
-
Музейн сан хөмрөг, цуглуулга:
Монгол улсын эрх чөлөө, тусгаар тогтнолыг баталгаажуулсан шударга дайны өнгөрсөн түүхийг өгүүлсэн. Одоогоос 80 жилийн тэртээ болсон Халхголын зарлаагүй дайны түүхийг түүхийн шарласан хуудас, дахиад хэзээ ч давтагдахгүй гэрэл зургийн торгон агшин, Халхголын дайчин баатарлаг эрсийн 344 дэсийн 678 ширхэг эд өглөгийн зүйлтэй. Халхголын хөрс шороо тэднийг элгэндээ үүрд тэвэрсээр баатлаг эрчүүдэд зориулан хойч үе нь олон хөшөө дурсгалуудыг сүндэрлүүлсэн. Өнөөдөр Халхголын дайны ялалтанд зориулсан 36 түүх соёлын дурсгалт газруудыг хамгаалж байна.
-
Үзэсгэлэнгийн танхим:
Дорнод аймгийн музей, Дүрслэх урлагын бүтээл цуглуулагчдын Үндэсний нийгмлэгийн тэргүүн П.Цэгмэд, зураач УГЗ Ч.Батмөнх нартай хамтран 2008 оны 09 дугаар сарын 15-наас 11дугаар сарын 15 хүртэл БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөн буйр аймгийн Шинэ барга зүүн хошуунд байрлах “Номун ханы ялалтын музей”-д анхны гадаад дахь үзэгслэнгээ гаргасан.
2010 оны 4 –р сарын 4 нд Чөлөөлөх дайны 65 жил, Дорнод аймгийн музейн 60 жил, Халх гол сумын сум сурталчилах өдөрлөгийг угтан хүүхэд залуучууд, ард иргэдийг эх оронч хүмүүжлээр хүмүүжих, түүх соёлоо хайрлан хамгаалах, үүгээр дамжуулан нийгмийн хөгжилд тодорхой үр нөлөө үзүүлэх зорилгоор Дорнод аймгийн музей, номын сан, Халх гол сумын Ялалт музей хамтран “Бид мартахгүй” үзэгслэнг зохион байгуулсан.
“Халхын голын дайны түүхийн асуудлууд: баримт ба газар орон” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд зориулж “Халхын голын зарлаагүй дайн-хүүхэд бидний төсөөллөөр” сэдэвт зургийн зуралдаанд 126 бүтээл ирсэнээс шаардлага хангасан 62 бүтээлийг дэлгэн тавьж шалгаруулав. 6 хүүхэд, нэг багшийг музейн зардлаар Хайлаар хотод аялах эрхээр шагнав.
2014 оны 05 дугаар сарын 09 нөөс 12 нд Дорнод аймгийн төв Чойбалсан хотноо Халхын голын байлдааны түүхэн ялалтын 75 жилийн ойд зориулан Дорнод аймгийн музей, Халхгол сумын Ялалт музей, БНХАУ-ын Харбин хотын Японы 731-р отрядын Гэмт хэргийг илчлэх музей хамтран “Бид мартахгүй” үзэсгэлэн.
2015 оны 06 дугаар сарын 01 “Халхын голын зарлаагүй дайн-хүүхэд бидний төсөөллөөр 2 ” сэдэвт зургийн зуралдаанд 100 бүтээл ирсэнээс шаардлага хангасан 50 бүтээлийг дэлгэн үзэсгэлэн дэлгэв.
2015 оны 9 –р сарын 3 нд Чөлөөлөх дайны 70 жил Халх гол суманд тэмдэглэн өнгөрүүлэх чөлөөлөх дайнд оролцож байсан ахамад дайчидыг сурталчилах өдөрлөгийг суманд тэмдэглэн хүүхэд залуучууд, ард иргэдийг эх оронч хүмүүжлээр хүмүүжих, түүх соёлоо хайрлан хамгаалах, үүгээр дамжуулан нийгмийн хөгжилд тодорхой үр нөлөө үзүүлэх зорилгоор үзэгслэнг зохион байгуулсан
Одоогоос 80 жилийн тэртээ Халхын гол, Хамардаваа, Хайлааст манханд дарийн утаа суунаглаж, тэсрэх бөмбөг исгэрэх суманд сийчигдсэн Халхын голд болсон Халхын голын зарлаагүй дайны 80 жилийн ойг угтаж энэ аяныг Дорнод аймгийн бүх сумдад эхлүүлж байна.
Монгол улсын тусгаар тогтнол, эрх чөлөө, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг баталгаажуулж та бидний өнөөдрийн энэ амьдралыг бий болгохын тулд Халуун амиа алдаж, бүлээн цусаа урсгасан Зөвлөлт-Монголын дайчдын гэгээн дурсгалыг хүндэтгэн тэдний мартагдсан нэр, алдар гавъяаг мөнхжүүлэх нь ...Тэд бидний төлөө... Бид тэдний төлөө... хийж чадах ажил учраас энэ аяныг Дорнод аймгийн ЗДТГазар, БСУГазар, Батлан хамгаалахын төв Архив, Халхгол сумын ЗДТГазар, Ялалт музей хамтран зохион байгуулж байгаа юм.
Аймгийн Засаг даргын 2018 оны А/435 дугаар захирамжаар “Тэд бидний төлөө-Бид тэдний төлөө” аяны үйл ажиллагааг аймгийн хэмжээнд зохион байгуулж байна. Аяны баг 1800 км зам туулан 13 сум, хил хамгаалах болон зэвсэгт хүчний 4 анги, 1 Их сургууль, 5 ерөнхий боловсролын сургуулийн нийт 3800 иргэдэд мэдлэг, мэдээлэл түгээгээд байна.
-
Музейн дээр хэрэгжиж буй төслүүд, товч танилцуулга: Байхгүй
-
Гадаад хамтын ажиллагаа:
“Халхын голын дайны түүхийн асуудлууд: баримт ба газар орон” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Ялалт музей зохион байгуулахаар БХЯ,БХЭШХ, ХХЕГ,БХИС зэрэг газруудтай хамтран 2013 оны 09 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд зохион байгуулсан.
2013 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр БНХАУ-аас 14 хүн, ОХУ-аас 5 хүн, Япон улсаас 3 хүн, Монгол улсын 24 эрдэмтэд Халхгол суманд хүрэлцэн ирсэн.
2013 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хурал эхлэхийн өмнө Ялалт музейн номын сангийн нээлтийн үйл ажиллагаа эхэлж Япон улсын эрдэмтэн Хүсэл, Танака, Монгол улсын эрдэмтэн С.Ганболд, Р.Баяр, У.Эрдэнэбат,ТЕГ-ын Дорнод салбарын дарга А.Баяраа,БНХАУ-ын эрдэмтэн Гү Мандал, Шагдаржав, Шу Чан Жианг нар номын санд ном, бүтээлийн дээжээ өргөн барив.
Энэ номын санг цаашид Халхын голын дайны түүхийн судалгааны төв болгон өргөтгөхөөр ажиллах юм
Хуралд оролцож буй орнуудын төлөөлөгчдийн тэргүүн нар хурлын үйл ажиллагаанд амжилт хүсч, баяр хүргэн үг хэлсэнээр хуралдаан эхлэв.
Хуралд ОХУ – н судлаачид орчуулагч Эх орны дайчид төрийн бус байгууллагын тэргүүн Р.Баярын хамт, Япон улсаас Шова их сургууль
БНХАУ-аас Хөлөнбуйр аймгийн Шинэ барга Зүүн хошуу, Номун хааны музей Хөлөн буйрынтелевиз, Номун хааны түүх судлалын төв.
Монгол улсаас ССАЖЯ, Монголын үндэсний музей, МХГ ЭЦГ БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төв, ШУА-ийн Түүхийн хүрээлэн, ХХЕГ, ТЕГ, МҮОНТ, Дорнод аймгийн Соёл спорт аялал жуулчлалын газар, Цэргийн штаб, Тагнуулын газар, Шинэ суваг телевиз, Дөл сонин, , Халхгол сумын Засаг дарга, ЗДТГ, байгууллагуудын дарга нар зэрэг 80 гаруй хүмүүс оролцов.
2015 оны 05 дугаар сарыг музейн сарын аян болгон зохион байгуулж төлөвлөгөө гарган ажиллаа. Агуу эх орны дайны ялалтын 70 жил, Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ойнуудыг угтаж ЕББДСургуулийн сурагчдын дунд “Тэд бидний төлөө-70” гар зургийн уралдаан зохион байгуулж 2015 оны 05 дугаар сарын 08-09-ны өдрүүдэд сурагчдын бүтээлээр үзэсгэлэн гаргаж бага, дунд, ахлах бүлгээр нь байр эзлүүлэн шалгарсан сурагчдад өргөмжлөл, мөнгөн шагнал, Халхгол сумын хөшөө дурсгалт газруудаар аялах эрхийн бичгээр шагнав.
Мөн 05 дугаар сарын 16-17-ны өдрүүдэд хүүхэд багачууд, аж ахуйн нэгж, ард иргэдийн дунд Цэрэг эх орны сэдэвт дуу дуулаачдын болон яруу найргийн уралдаан зохион байгуулж уг тэмцээнд найман настай балчираас наян настай буурал хүртэл оролцсон бөгөөд нийт 35 хүн оролцсоноос дууны төрөлд 1-р байрыг 1-р багийг төлөөлж оролцсон Ю.Од-Эрдэнэ, 2-р байрыг ЕББДСургуулийн сурагч н.Тэмүүлэн, 3-р байрыг ЕББДСургуулийн сурагч Д.Батдэлгэр нар, яруу найргийн тэмцээнд 1-р байрыг ХЦ-ийн 0198-р ангиас оролцсон Гэрээт хилчин н.Тэхбат, 2-р байрыг Ахмадын хороон дарга Д.Дашбаатар, 3-р байрыг ЕББДСургуулийн сурагч н.Анужин нар тус тус эзэлж өргөмжлөл, мөнгөн шагнал, Халхгол сумын байгалийн үзэсгэлэнт болон хөшөө дурсгалт газруудаар аяла х эрхийн бичгээр шагнав.
|
|
|
|
|
|
|
|
|
2016 оны 09 дүгээр сард Энхтайван найрамдлын цэцэрлэгт хүрээлэндээ Монгол-Зөвлөлтийн эрэлхэг дайчдад зориулан “Энхтайван-Найрамдал” хөшөө босгон 2016 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр нээлтээ хийв. Нээлтийн арга хэмжээнд Халхгол сумын иргэд, ахмадууд, ЕББДСургуулийн сурагчид, Хилийн цэргийн, Ардын армийн офицер дайчид, ОХУ-ын “Улаан –Үдэ” хотын Боловсролын яамны ажилтан Владимир Ефремов ахлагчтай “Рысь” клубын гишүүд оролцлоо. Нээлтэнд Монгол улсын Ардын уран зохиолч, Төрийн шагналт Ш.Сүрэнжавын алдарт “Ерэн баатрын дууль” найраглалыг Ялалт музейн өсвөрийн тайлбарлагчид Монголоор, “Рысь” клубын гишүүд Оросоор уншив.
То-вангийн мэндэлсний 220 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан “Монголын шашин, соёлын нэрт зүтгэлтэн Тогтохтөр ван:Амьдрал өв” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Дорнод аймгийн ЗДТГ, Дорнод аймгийн Халхгол сумын ЗДТГ, Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт музей хамтран 2017 оны 08 дугаар сарын 18-21-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Энэхүү олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын гол зорилго нь: Тухайн үеийн Монголын нийгэм, шашин, соёлын амьдралд, түүнд Тогтохтөрийн гүйцэтгэсэн үүрэг, эзлэх байр суурийн асуудлыг хэлэлцэх, мөн зарим түүхэн дурсгалт газрыг үзэж ярилцлага зохион байгуулах замаар То-Ван судлал, энэ чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оршино.
Хуралд ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, ОХУ-ын урлаг судлаач, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн урлаг судлаачид, Дорнод дээд сургууль, Япон улсын “Шова” эмэгтэйчүүдийн их сургуулийн багш зэрэг 30 гаруй эрдэмтэн судлаачид оролцож илтгэл лекц уншиж, Халхгол сумын нутаг дахь Утай уул, Их бурхант зэрэг То-вангийн намтар үйл ажиллагаанд холбогдох түүхэн дурсгалт газруудыг үзэж, ярилцлага зохион байгууллаа. Мөн уг хуралд урилгаар То-вангийн удмын төлөөлөл оролцлоо.
Хуралд: “Тогтохтөрийн туурвисан Оюун билгийн соёрхол хэмээх монгол цагаан толгой” сэдвээр ШУА-ийн Хэл, уран зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарын эрхлэгч доктор, дэд профессор Э.Пүрэвжав, “Монголын хүүхдийн сурган хүмүүжилд То вангийн оруулсан хувь нэмэр, өнөөгийн түүхэн ач холбогдол” сэдвээр БНХАУ-ын Бээжин хотын Хүүхдийн цэцэрлэгийн багш Нарангоо, “То вангийн аж төрөх үйлийг заасан сургаал дахь ёс суртахууны үзэл санааны тухай” сэдвээр ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан доктор А.Пунсаг, “То вангийн тухай Барга нутагт тархсан домог ярианууд” сэдвээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймаг С.Пунцагваанжил, “Сэцэн хан аймгийн Илдэн вангийн хошууны сүүлчийн засаг ноён Доржпалам: Амьдрал, хувь заяа” сэдвээр ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор профессор Г.Мягмарсамбуу, “БНХАУ дахь То ван судлалын хөгжил ба судалгааны зарим үр дүнгийн тухай” сэдвээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Багшийн Их сургуулийн Заан сургах газрын дарга, доктор профессор Ван Лай Ши, “То вангийн ажил ба сургуулийн зүйл зохиолын судалсан тойм” сэдвээр МУБИС-ийн багш доктор профессор Ч.Байгалмаа, “Халх нөмрөгийн буриадууд” сэдвээр МУБИС-ийн багш, доктор дэд профессор М.Одмандах, “То вангийн нутаг дахь түүхэн дурсгалт газрууд” сэдвээр Дорнод аймгийн Халхгол сумын Ялалт музейн захирал Л.Мягмарсүрэн, “То вангийн дүрийг урлаг, утга зохиолд дүрсэлсэн нь” сэдвээр ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Утга зохиолын салбарын эрдэм шинжилгээний ажилтан, магистр Ж.Ууганбаатар нар илтгэл, лекц уншлаа.
Эрдэм шинжилгээний бага хурлаар ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн 11 хүн ирэх жил манай суманд ирж 14 хоног ажиллан Ор нугын хэлтгий хад, Утай ууланд археологи судалгаа шинжилгээний ажил хийхээр тохиролцов. Мөн ирэх жил ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун Үндэсний түүхийн музейтэй хамтран манай музейн үзмэр дэглэлтийг өөрчилж өгье гэсэн саналыг бидэнд тавьсан. Энэ нь 2019 оны музейн 80 жилийн ойг угтан хийх нэгэн томоохон ажлуудын нэг юм.
Ялалт музейг түшиглэн Жил бүрийн 05 дугаар сарын 18-ны өдрийг “Олон улсын музейчдын өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалын дагуу энэ жил дэлхий даяараа “Өргөн харилцаатай музей-Шинэ олон нийт” уриан дор тэмдэглэж байгаа бөгөөд 2018 оны 05 дугаар сарын 18-наас 2018 оны 05 дугаар сарын 20-ны өдрүүдэд Ялалт музейд энэхүү арга хэмжээ зохион байгуулагдаж “Ялалт музей ба Халхын голын дайны үеийн задгай үзмэрийн дэглэлт” хэлэлцүүлэг зохион байгуулагдан “Халхын голын дайны үеийн Хээрийн задгай үзүүллэг”-ийн нээлт боллоо.
Бидний зохион байгуулсан арга хэмжээнд Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл тэргүүтэй 10 хүн, ОХУ-ын Өвөр байгалийн хязгаараас 3 хүн, БНХАУ-ын ӨМӨЗОрны Хөлөнбуйр хотын ШБЗХошуу, Манжуур хотын музейн 6 хүн, УБ хотын БХЭШХүрээлэн, ШУА-ийн түүх археологийн хүрээлэн, ХХЕГазар, Цэргийн түүхийн музей, Монголын үндэсний музей, Соёлын өвийн үндэсний төв зэрэг газруудаас 13 хүн, Сэлэнгэ , Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн музейнүүдээс 16 хүн нийт 48 зочид төлөөлөгчид уригдан ирж оролцлоо.
2019 онд тохиох Халхын голын хошуу үүсэн байгуулагдсаны 330 жил, Их бурхант цогцолборыг үүсгэн байгуулж эхэлсэний 160 жил, Халхын голын дайны ялалтын 80 жилийн ойнуудыг угтаж “2018 оныг аялал жуулчлалыг дэмжих жил” болгож зарласантай холбогдуулан иргэд ялангуяа хүүхэд залуучуудыг цэрэг эх оронч хүмүүжлээр хүмүүжүүлэх, Халхын голын дайны ялалтын түүхээр бахархах үзлийг төлөвшүүлэх, ахмад үеийнхээ халуун амь бүлээн цусаараа Монгол орныхоо тусгаар тогтнолыг баталгаажуулсан Халхын голын дайны хамгийн шийдвэрлэх ширүүн байлдаан болсон Ремизовын өндөрлөгт дайны үеийн танк их буу, хуягт нисэх онгоц машины зэвсэг техникүүдийн үлдэгдэл, удирдлагын байр, галын цэг зэргээр орчинжуулан Хээрийн задгай үзүүллэгийг дэглэн орчинжуулав. Дайны талбарт Орос, Монгол 20-иод машин техникийг үзүүллэг болгов.
|
|
|
|
|
|
|
|
|
Хэлэлцүүлэгийг нээж Ялалт музейн захирал Л.Мягмарсүрэн үг хэлж, ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын маршал А.К.Кузнецовын нэрэмжит музейн орлогч захирал Шелофаст Эдуард Викторович , БНХАУ-ын ӨМӨЗОрны Хөлөнбуйр хотын ШБЗХошууны музейн захирал Гуан Рун, Сэлэнгэ аймгийн музейн захирал С.Бямба, ШУА-ийн түүх археологийн хүрээлэнгийн доктор профессор Г.Мягмарсамбуу, Дорнод аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл нар үг хэлж санал бодлоо солилцлоо.
Халхын голын дайны Хээрийн задгай үзүүллэг дэглэх ажлын хүрээнд музейн албан хаагчид дайны үеийн үзмэр, эд өлгийн зүйлсийг эрж хайн хээрээс цуглуулж ирэв.
Гадаад хамтын ажилгаатай байгуулага: БНХАУ-н Номун хааны түүх судлалын төв, Номун хааны музей, Хайлаарын үндэсний музей, Харбин хотын нийгмийн шинжлэх ухааны хүрээлэн, 731-р ангийн музей,
7.Үзэгчдийн тоо \ 2011 – 2018 он\
Ангилал
|
2011 он
|
2012 он
|
2013 он
|
2014он
|
2015 он
|
2016
он
|
2017
он
|
2018
он
|
Том хүн
|
1261
|
1670
|
1729
|
2955
|
2584
|
2304
|
2707
|
4354
|
Хүүхэд
|
98
|
502
|
628
|
607
|
543
|
844
|
774
|
1898
|
Гадаад
|
280
|
204
|
319
|
608
|
566
|
722
|
629
|
630
|
Нийт
|
1638
|
2376
|
2666
|
4170
|
3693
|
4110
|
4110
|
6882
|
-
Шилдэг үзмэрүүд, тэдгээрийн гэрэл зураг, тодорхойлт \ 3 – 10 \
1. Халхголын дайны 2- үе шат буюу түүхэнд Баянцагааны тулалдаан гэж нэрлэгджээ. Монгол улсын урлагийн гавъяат зүтгэлтэн Ж. Батмөнх, Б.Равсал, цэргийн зураач Д. Дашням нарын урласан Баянцагааны тулалдаан гэдэг алдартай дэлгэмэл зураг 1939 оны 7-р сарын 2-5-ны үйл явдлыг энд дүрслэн харуулжээ.
Энэ дэлгэмэл зургийг та хараад дайн гэдэг нүгэлт үйл, эрдэнэт хүний амь насыг яаж бүрэлгэдэг, яаж эрэмдэг тахир татуу болгодог, үхэл хагцал , өнчирөл ,уй гашуу зовлон зүдгүүр яаж бий болдгийг, байгалийн баялгийг яаж бохирдуулдаг, галдан шатаадгийг, эд хөрөнгийг яаж эвдэн сүйтгэдэгийг та нүдээрээ харж, чихээрээ сонсож , байна. Үүнийг хараад, сонсоод таны зүрх шимширч, сэтгэлд тань үл ялиг айдас, эгдүүцэл, дайныг зэвүүцэх мэдрэмж төрж байвал би та нарт үүнийг чадан ядан тайлбарласны ач буян тэрээ. Дайн гэж ийм л юм болдог юм байна. Энэ дайнд Орос Монгол ялж, Япон Манж ялагдсандаа гол нь биш. Даян дэлхийд дайнгүй энх амгалан байгаасай л гэдгийг хүмүүн заяат хүн төрөлхтөн бидний хүсэн мөрөөдөх зүйлийн нэг нь энэ бөлгөө. Бид энэ дэлгэмэл зургийг харуулаад тайлбарлаад л өнгөрдөг байсан. Үйлчлүүлэгч та бүхэнд дайн гэж ямар аймшигт зүйл болдгийг бага ч атугай мэдрүүлэхийн тулд гэрэлтүүлэг дуу авиагаар тоноглож үйл явдлыг бодитой болгохыг оролдсон юм. За одоо жинхэнэ дайн гэж юу болдогыг нүдээрээ харж , чихээрээ сонсож, хамраараа үнэрлэж , гараараа барьж , биеэрээ үзэе .Монгол улсын шилдэг аж ахуйн нэгж Монгол тамхи Со ХХК-ы төлөөлөгчид манай музейд зочилоод өнөөдрийн монгол улсын тусгаар тогтнол эрх чөлөөг баталгаажуулсан тэр дайнд алтан амиа алдаж мөнх нойрсож буй баатруудын ялалтыг бахархаж далайд дусал нэмэр гэгчээр дээрхи тоноглолын санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэж өгсөн буянтангууд юм. Энэ мэтчилэнгээр түүх соёлоо хойч үедээ өвлүүлэх , танин мэдүүлэх гэсэн сүүн цагаан сэтгэлтэний ач буян ажил үйлс өөдрөг байх болтгуай . За одоо Халхголын дайны түүхэнд “ Баянцагааны тулалдаан” гэж алдаршсан энэ үйл явдалын тухай та бүхэний сонорыг мялаая .
1939 оны 6-р сард хэд хэдэн удаа томоохон тулалдаанууд Халхголын зүүн талд болж Япон Манжын цэргийн анги нэгтгэлүүд хүчээ хуримтлуулж үүнийх нь эсрэг Зөвлөлт-Монголын зарим цэргийн анги нэгтгэл хүчээ хуримталуулаж байх үед нь гол анхааралыг нь Халхголын зүүн талд татаж байгаад гэндүүлэн араас нь бүслэн авч устгахаар Баянцагааны тулалдааныг Япончууд зохион байгуулсан түүхтэй. Халхголын дайны фронтын зүүн гар талаар 7дугаар сарын 2-3 нд шилжих шөнө Халхгол дээгүүр хөвдөг гүүр тавьж Баянцагааны нүруу , Долдойн овоо орчимоор Зөвлөлт Монголынхоос явган цэрэг ба их буугаар 2 дахин их , морин цэрэг танк эсэргүүцэх их буугаар 4 дахин их байсандаа эрдэж Халхголын баруун эрэгт гарч ирсэн юм гэнэлээ. Энэ тулалдаанд Тамсагбулагаас маршаар ирж явсан М.Т.Яколовын удирдсан танкын 11-р бригад цэргийн урлагийн хувьд анх удаа марш дундаас хүч задлах операцыг зохион байгуулж шууд танк тулалдаанд орж, И.М.Ремизов, А.С.Рыбкин нарын удирдсан буудлагын хороо, салбарын их буучид, Шаарийбуугийн удирдсан 6-р дивиз, Л.Дандарын удирдсан 17-р морьт хороо, М.Экейн удирдсан 4-р сумангууд гарамгай гавъяа байгуулж, 7-р сарын 5 гэхэд Халхголын зүүн талд Япончуудыг хөөж гаргажээ. Энэ тулалдаанд Япончууд 12ООО амьд хүчний хохирлыг амссан юм гэнэлээ.
Манай монголын 330 сумын нэг сум нь дунджаар 3000 хүнтэй гээд бодвол даруй 4 сумын иргэд энд тавхан хоногт амь үрэгджээ. 2011 оны 3-р сарын 11-нд Японд цунами болж 15000 хүн амь насаа алдахад дэлхий даяараа эмгэнэн гашуудаж байсан. Тэгвэл тавхан хоногт 12000 хүний амь эрсдээд байхад хэнч энэ тухай дурсахгүй мартагдаад байна. Түүхэнд Баянцагааны тулалдаан гэж нэрлэгдсэн энэ тулалдааны товч түүх иймээ.
2. Тулалдаанд зөвхөн хашрууд нисдэг гэдэг шиг зураг, үйл явдал бүхэн түүхийг өгүүлнэ. 1939 оны 6-р сар хүртэл Япончууд агаарт үнэхээр ноёрхсон юм гэнэлээ. Аргагүй л байхдаа Япончууд 1928 оноос 1939 он хүртэл 11 жил дайн хийж агаарт байлдаж ихээхэн туршлагыг хуримтлуулсан чадварлаг нисгэгчидтэй болсон үе байлаа. Монголчууд хэнтэйгээ байлдах билээ дээ. Зөвлөлтөөс авсан онгоцоороо нисэж байлдааны сургууль хийж л байсан үе. Харин Зөвлөлтийн нисгэгчид бол Испани, Хятадад байлдааны нислэг хийж байсан үе юм. Манай Баянтүмэн, Тамсагбулаг хотуудыг Япончууд бөмбөгддөг байжээ. Халхголын байлдааны ялалтын 70 жилийн ойгоор Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Халхголын дайны бөмбөгдөлтөнд өртсөн Чойбалсан /Баянтүмэн/ хотыг байлдааны гавъяаны одонгоор шагнасан билээ. Баянтүмэн бол дайны бөмбөгдөлтөнд өртсөн монгол улсын цорын ганц хот юм.Эх орны дайны түүхээс уншиж байхад Орос улсын баатар хотууд олон байдаг . Манай Монгол улсад ч гэсэн уул ус газар орон нутагтаа цол хэргэм өгсөн буурал дээдэсийн түүх мартагдаагүй байгаа .Халхголын дайны үед эргээ халин хилгэнэн урсаж байсан , харийн дайсанд хана хэрэм болж байсан Халхголыг ч баатар цолоор шагнахад болохгүй гэх зүйлгүй мэт санагдаж бодогдож явдагаа ам халсандаа болоод хэлчихлээ .
Энэ зураг уран сайхны зураг боловч сайхан өгүүлэмжтэй зураг. Би “Мадридаас монголд” гэдэг Зөвлөлтийн нисэгчидийн дурсамж номноос хэдэн өгүүлбэрийг та нарт сонсгоё. Сонин түүх өгүүлэгдэнэ шүү. Сталин Испани, Хятадад байлдаж байсан чадварлаг нисгэгчидээ Кремельд дууджээ. Түүний тушаал ёсоор Зөвлөлтийн агаарын хүчний шилдэг 28 нисгэгч жанжин штабт очжээ. Сталины өрөөнд орохын өмнөхөн тэднийг харахад хэн ч харсан Зөвлөлтийн шилдэг шонхрууд байлаа. Харин сайн ажиглаад тэднийг хартал шинелийнх нь хормой үл ялиг чичирч байсан гэнэ. Сталинг дуудахад тэр үед ийм л айдас дагадаг байжээ. Хүнд хэцүү үед эсвэл тушаал дэвшиж шинэ үүрэг даалгавар авдаг, эсвэл шийтгэдэг ийм л хоёр зам байж. Тэднийг жанжин штабт ороход цонхны дэргэд Сталин манхайн цайж байгаа үүрийг ширтээд махир тубакандаа тамхи нэрэн бодлогширон зогссоноо эргэж хараад Ах дүү Монголын тэнгэрт Япон самуурай ноёрхож байна тэдний И-92 онгоц манай онгоцноос хурдан, маневер сайтай, нисгэгчид нь туршлагатай байна. Бидний онгоц, нисгэгчдийн ур чадвар муу байгаа тул шинээр үйлдвэрлэсэн, тоноглосон Р-5, И-16 бис онгоцыг зэвсэглэлд оруулж ур чадвартай дадлага туршлагатай нисгэгчид та нөхдийг Халхголд байлдуулахаар томиллоо. Хурдан очиж нисгэгчдээ дадлагажуулан, газар оронтойгоо танилцаж Халхголын тэнгэрт ялалт байгуул гэдэг тушаалыг тэдэнд өгчээ. Тушаал авсан нисгэгчид Эрхүүд очиж шинэ онгоцоо аваад Баянтүмэнгээр дайран онгоцоо цэнэглээд Тамсагын хээрийн арэдормд очихоор нисчээ. Тэднийг нисч явахад газарт мэлтийсэн тал л харагдах бөгөөд уул, ус, хад асга, гол мөрөн, ой мод, хүн барилга байгууламж, машин тэрэг, мал юу ч үзэгдэхгүй гэнэ. Тэд зөвхөн байр зүйн зургаараа л баримжаа болгон явсаар Тамсагт очжээ. МААрмийн удирдлага нисгэгчдийг Монгол гэрт байрлуулав. Монгол гэрт ороод орон дээр өөдөө хараад ийн бодож хэвтжээ. Монгол гэрийн салхивч нь байнга онгорхой байх юм, дам нурууд моднууд нь нарийхан бөгөөд түүний дээрээс хонь үхрийн ноосоор хучсан байх юм, энэ нь хэдийд дээрээс нурж унах бол доо гэж бодлогширчээ. Тэр шөнө саран дэнлүү мэт гэрэлтүүлэж хоноод өглөө сэрхэд наран мандах нь ургах нарыг тосоод авмаар ойрхон байсан нь сонин байлаа гээд гурван цэг /.../ та бүхэн үргэлжлүүлээд уншаарай. Монгол ахуйтай анх удаа таарсан тэдэнд ийм л сэтгэгдэл төрсөнийг түүхийн шаралсан хуудасанд тэмдэглэгдэн үлджээ .Зөвлөлтийн баатарлаг нисгэгчид Халхголын тэнгэрт 1939 оны 6-р сарын 22,23-нд, 27,28-нд хоёр талаас дайсны 134 манай 80 онгоц оролцсон томоохон хоёр тулалдаанд Япончууд 34, 47 нийт 83 онгоцоо устгуулжээ. Зөвлөлтийн нисгэгч нар И-16 бис маркын 5 онгоцонд агаар газар агаар гэсэн ангилалын харвах сум тоноглож дайсанд ихээхэн хохирол учруулжээ. Энэ нь Зөвлөлтийн цэргийн зэвсэглэлд анх удаа харвах сум /пуужинг/ онгоцонд тоноглосон тохиолдол гэж цэргийн мэргэжилтэнгүүд үздэг юм билээ .Энэ үеэс эхлэн агаарт Зөвлөлт Монголын нисэгчид ноёлох болжээ. Ер нь дэлхийн 2-р дайны түүхэнд хамгийн бага газар нутаг дээр хамгийн богино цаг хугацаанд хамгийн олон онгоц оролцсон агаарын том тулалдаан Халхголд болсон юм гэнэлээ.Зөвлөлтийн баатар нисгэгч В.Ф. Скробарихин анх удаа тулгарах чиглэлд дайсны онгоцыг мөргөж Зөвлөлтийн баатар нисгэгч А.Ф Машин сумаа дуусахаар дайсны онгоцыг хөөж байгаад сэнсээрээ сүүлийг нь тас цохиж унагааж сөнөөсөн нь “Би үхэх нь хамаагүй энэ л онгоцыг сөнөөх нь миний үүрэг” гэж үзжээ. Зөвлөлтийн хошой баатар нисгэгч С.И.Грицевеч даргынх нь онгоц дайсны суманд оногдож В.М.Забалцев өөрөө шүхрээр дайны галын шугаманд буухад нь даргаа амидаар нь дайсанд олзлуулахгүй гэж аврахын тулд дайсны дунд ганц хүний суудалтай онгоцоор буугаад даргаа дүүрээд /эмээл дээр хонио дүүрээд явдагтай адил / нисч байгаа энэ зураг бол түүхийн гашуун боловч үнэнийг өгүүлэнэ . Япончууд амьдаар нь барьж авах гээд алджээ.Санаа байв ч сачий нь хүрсэнгүй . Ам ихтийг ангаахад буян ихт булаажээ. Энэ бол үнэхээр хүнлэг чанар, эр зоригийн бахархал мөн. Энэ хоргонд байгаа зөвлөлтийн баатар нисэгчдийн зургууд байна Дунд талын эгнээний хамгийн зүүн талын нисэгч дэслэгч И.И.Красноюрченко , хамгийн доод эгнээний баруун талаасаа хоёртох нисэгч хошууч М.С.Куцеволов нар дайны туршид 111 удаа нислэг хийж тус бүр 4О онгоц Халхголын тэнгэрт унгаажээ . Өөрөөр хэлбэл гурва
Мэдээ оруулсан: 2019-03-22 08:58:00