ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ ХАЛХГОЛ СУМ
ЗАРЛАЛ
ӨНӨӨДӨР 16 ЦАГААС ГАМШГИЙН АЮУЛЫН ТУХАЙ ЗАРЛАН МЭДЭЭЛЛИЙН ДОХИОГООР АЖИЛЛАХ ДАДЛАГА СУРГУУЛЬ БОЛЛОО.

Монгол улсын ЗГ-ын 339, 340-р тогтоолын дагуу Халхгол сумын төсөвт байгууллага болон аж ахуйн нэгж, мэргэжлийн ангийг 16:00 цагт гамшгийн дуут дохиогоор бэлэн байдал зарлаж сумын аюулгүйн талбайд цуглах дохиог өгсөний дагуу алба хаагчид, иргэд тус тусын байрлалаас зааврын дагуу гарч нэгдсэн талбайд бүрэн цугларлаа. Мэргэжлийн ангийн техник хэрэгсэл, багаж, хүн нэг бүрийн хээрийн үүргэвчинд үзлэг шалгалт хийж Сумын онцгой комиссийн дарга Х.Хүрэл-Эрдэнэ, онцгой комиссийн орлогч дарга Г.Ариунсувд , Онцгой комиссийн гишүүн хошууч М.Сүхсайхан нар холбогдох хууль,тогтоолыг хэрэгжүүлж ажиллах, бэлэн байдлаа хангах үүрэг даалгавар өгсөнөөр дадлага сургуулийг амжилттай дуусгалаа.

 

 

Мэдээ оруулсан: 2019-03-21 18:00:00