ХАЛХГОЛ СУМЫН ХҮҮХДИЙН ЦЭЦЭРЛЭГ ТАНИЛЦУУЛГА
Байгуулагдсан нэр он дарааллаар нэрийн өөрчлөлт
-
Байгуулагдсан он 1975.9.1 нд анх нээлтээ хийж үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. 43 жилийн түүхтэй.
1975 оноос өмнө” Шаварт хонхорт” Эсгий гэрт үйл ажиллагааг зохион байгуулж эрхлэгчээр нь н.Цэрэндолгор, багшаар нь Б.Нэргүй нар ажиллаж байсан.
- 1976-1982 он 14-р цэцэрлэг
- 1983-1990 он Өглөөхөн цэцэрлэг
- 1990 оноос одоог хүртэл “Хүүхдийн цэцэрлэг
-
Эрхлэгч нарын он дараалал
-
1980-1982 он С.Цэцэгмаа
-
1982-1983 он М.Алтанцэцэг
-
1983-1985 он О.Энхриймаа
-
1985-1990 он Х.Туяа
-
1990-1993 он Ч.Дархижав
-
1993-1995 он Г.Долгоржав
-
1995-1997 он Н.Одгэрэл
-
1997-2002 он Ч.Нэргүй
-
2002-2014 он О.Энхриймаа
-
2015-оноос Г.Баярчимэг нар ажиллаж байна.
Гавъяа шагнал:
-
1976 он: Баярын бичиг Урлагийн үзлэгийн 3-р байр
-
1977 он Баярын бичиг
-
1977 он Баярын бичиг Тэргүүний хамт олон 1-р байр
-
1978 он Баярын бичиг Социалист уралдаанд Дэд байр
-
1979 он Баярын бичиг
-
1980 он Баярын бичиг Социалист уралдаанд Дэд байр
-
1982 он Диплом Ард түмний Социалист уралдаанд 3-р байр
-
1983 он Баярын бичиг Хоолны үзэсгэлэнд Дэд байр
-
1985 он Диплом Социалист уралдаанд 1-р байр, шилжин явах цом
-
1986 он Диплом Социалист уралдаанд 3-р байр
-
1987 он МҮЭ-ийн XIII их хурал угтсан Социалист уралдаанд 1-р байр
-
2017 он Сумын Тэргүүний хамт олон
МАНАЙ ЦЭЦЭРЛЭГ НЬ 2018-2019 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД :
ЗОРИЛГО: Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний шинэ арга хэлбэрийг дэмжих замаар хүүхэд бүрийг зохион байгуулалттай сургах хөгжүүлэх үйл ажиллагаанд тогтмол хамруулж бага насны хүүхдийг хөгжүүлэх ажлын чанарыг сайжруулж “Суралцагч бүрт сураглтын чанарт ахиц- гаргахад оршино.
ЗОРИЛТ:
-
“Хүүхэд бүрт цэцэрлэгт”хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж,сургуулийн өмнөх боловсролын хамрагдалтыг тодорхой түвшинд нэмэгдүүлнэ.
-
Багшийн хөгжилд,орон нутгийн оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлнэ.
-
Хөдөөгийн алслагдсан сууринд амьдарч буй бага насны хүүхдийг гэр бүлийн орчинд хөгжүүлж, сургуульд бэлтгэх ажлыг эцэг эхийн оролцоотой зохион байгуулахад дэмжлэг үзүүлнэ.
-
Цэцэрлэгийн хүүхдийн хоол,хүнсний аюулгүй байдал,шим тэжээл,чанарыг сайжруулах,олон нийтийн оролцоотой хяналтыг чанаржуулна.
-
Эцэг эх,асран хамгаалагчид хүүхдийн нас хөгжлийн онцлог,зан төлөвийг таних,хүүхдээ ойлгож дэмжин туслах замаар боловсрол эзэмших,авьяас чадвараа хөгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлнэ.
Тус байгууллага нь 24 багш ажилчидтай, 6 бүлэгтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.Жилд дунджаар 182-209 хүүхдийг хамруулан хамран сургалтыг 80-95% тайгаар явуулж байна.
Мэргэжлийн багш болон туслах багшаар 100% хангагдаж, одоо багш нар бүгд магистарт суралцаж мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхэд анхаарч ажиллаж байна. МУ-ын заах аргач зэрэгтэй багш 1 тус тус сурган хүмүүжүүлэх үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байна.
2018-2019 оны хичээлийн жилд тус цэцэрлэг нь олон хөрөнгө оруулалтыг хийж чадсан. Сумын засаг даргын дэмжлэг, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр
“Ялалт багийн цэцэрлэгийн өргөтгөл 19000000 төгрөг
Гадна талбайн тоглоом-15000000 төгрөг
Төвийн цэцэрлэгийн зуух 15000000 төгрөг
“Био ариун цэврийн байгууламж”- 72000000 төгрөгний хөрөнгө оруулалтуудыг хийж чадсан.
Манай хамт олон нь олон олон амжилт гаргаж хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх сургалтын арга барилд эзэмшүүлж ажиллаж байна.
Мэдээ оруулсан: 2019-03-21 18:10:15